CRI Монгол радио

Балба Хятад улс хилийн боомтуудаа нээхээр ажиллаж байна

Нийтэлсэн

Балбын ерөнхий сайд Прачанда саяхан Хятадын Төв Радио телевизэд тусгай ярилцлага өгч, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

Прачанда хэлэхдээ, Хятадын коммунист нам хөгжлийн түүхэн үйл явцдаа туршлага хуримтлуулж, төлөвшсөн улс төрийн хүчин. Шинэ цагийн өнцгөөс харахад ХКН социализмын шинэ загвар, өөрөөр хэлбэл Хятадын онцлогтой социализм байгуулах талаар асар их амжилтад хүрсэн. Дэлхийн коммунист намууд болон хөгжил дэвшил, нийгэмд шударга ёс тогтоохыг хүсэгч хүчинд Хятадын туршлага эерэгээр нөлөөлсөн, олонх нь тэднээс суралцахыг хүсэж байна гэжээ.

“Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах тухайд Прачанда, би хоёр дахь удаагаа ерөнхий сайдын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ “Бүс ба зам” санамж бичигт гарын үсэг зурахыг дэмжсэн. Гурав дахь удаагаа сонгогдохдоо “Бүс ба зам” санаачилгын хэрэгжилтийг дэмжих боломж олдсонд баяртай байна. Балба Хятадын хилийн боомт нээгдэх нь Балбын хойд хилийн ойролцоох оршин суугчдад ашиг тусаа шууд хүртээхийн зэрэгцээ хоёр талын худалдаа эдийн засгийн хөгжилд шинэ эрч хүч сэлбэх болно. Энэ нь хоёр орны ард түмний найрамдлыг улам бэхжүүлнэ гэдэгт миний бие итгэлтэй байна. Эдгээр боомтуудыг нээснээр Балбын барааг Хятад руу, Хятадын бүтээгдэхүүнийг Балбад нийлүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байна. Тиймээс би Балбын ард түмний хүсэл эрмэлзлийг Хятадын засгийн газарт илэрхийлж, хилийн боомтуудыг нээх санал тавьсан. Нааштай хариу хүлээж авсан бөгөөд гэрээ байгуулах ажлууд яг одоо хийгдэж байна гэжээ.

Exit mobile version