Нийгэм

Зочид буудалд мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг илрүүлжээ

Нийтэлсэн

Цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй апликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан хууль бус үйлдлийг Орхон аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн, таслан зогсоож хоёр этгээдийг баривчиллаа.

Мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар олон тооны гар утас, интернетийн төхөөрөмж, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хураан авсан байна.

Дээрх этгээдүүд нь Улаанбаатар хотоос Орхон аймгийг зорьж, хууль бус үйлдлээ зочид буудалд хэрэгжүүлж байсныг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Exit mobile version