CRI Монгол радио

Хөгжилд далласан зам

Нийтэлсэн

Энэ бол өнө эртний түүхэн замнал.

Эрт дээр үед Хятадын ард түмэн тэнгис, эх газрыг холбосон том коридорыг нээж, дэлхийн түүхэнд “Торгоны зам”-ын түүхийг бичиглэсэн билээ.

Шинэ түүхийг бичиглэх нь түүхийг хамгийн сайн өвлөн залгамжилж буй хэрэг юм.

2013 оны намар, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Казахстан, Индонези улсуудад айлчлахдаа тус тус “Торгоны замын эдийн засгийн бүс”, “21-р зууны тэнгисийн торгоны зам” гэх чухал санаачилгыг дурдсан юм.

“Бүс ба зам”-ыг хамтран байгуулах нь түүхэн замнал хэдий ч өнөөгийн цаг эриний, даяаршсан асуудалд өгсөн Хятад улсын шууд хариулт бөгөөд хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад чухал практик индэр болсон юм.

Ши Жиньпин дарга олон улсын чухал арга хэмжээ болгонд Хятад улсын “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах үзэл баримтлалыг дэлхий нийтэд тайлбарлаж, гадаадад айлчлах бүртээ бие биенийхээ хөгжлийн хэрэгцээнд нийцсэн ажил хэрэгч төслүүдийг хэрэгжүүлэхийг дэмжиж, санал болгосоор ирсэн юм.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт цаасан дээрх төлөвлөгөөнөөс хөрсөнд бууж, тогтвортой хөгжлийн төлөө явж ирсэн билээ.

Өнөөдөр, өндөр стандарт, тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргаанд хүртээмжтэй байхыг зорилгоо болгож, “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах үйлс чансаатай хөгжлийн замаар дорвитой урагшилж байна.

Өнгөрсөн арван жилд Хятад улс холбогдох улс орнуудтай хамтран дэд бүтцийн асар том бүтээн байгуулалт хийж, цэнхэр гараг дэлхий дээр хөгжлийн гайхамшиг бүтээсэн юм. Төмөр зам, гүүр, нисэх буудал, усан

боомт, үйлдвэр, парк, хөдөө аж ахуйн ферм гээд бүгд л хүн зонд хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшил авчирсан билээ.

Өнөөдөр “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт нь олон улсын нийтийн бүтээгдэхүүн, олон улсын хамтын ажиллагааны чухал платформ болоод байна. Дэлхийн улс орнуудын дөрөвний гурваас илүү нь, олон улсын 30 гаруй байгууллага санаачилгад нэгдэн ажиллаж байна. Хамтын ажиллагааны холбогдох үзэл баримтлал, саналуудыг НҮБ, 20-ийн бүлэг зэрэг олон улсын чухал механизмуудын үр дүнгийн баримт бичигт тусгасан.

Ирээдүйд энэхүү зам улам их хөгжил хурайлж, гэрэлт маргаашийг зорих нь лавтай.

Exit mobile version