CRI Монгол радио

Шри Ланкийн Ерөнхийлөгч Ранил Викрамасингхе тусгай ярилцлага өгөв

Нийтэлсэн

Шри Ланка нь Энэтхэгийн далай дахь гэрэлт сувд гэдгээрээ алдартай бөгөөд эртний тэнгисийн торгоны замын чухал өртөө юм. Өнөөдөр “Бүс ба зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалтын хүрээнд хоёр орны хөгжлийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна. Өнөөдрийн бидний ярилцах зочин бол Шри Ланкийн Ерөнхийлөгч Ранил Викрамасингхе юм. Түүний ярилцлагыг товчлон хүргэж байна.

Викрамасингхе: 2017 онд болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний анхдугаар чуулга уулзалтаас хоёр дахь чуулга уулзалт хүртэл, хоёр дахь чуулга уулзалтаас өнөөг хүртэл дэлхийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн. Ялангуяа цар тахал улс орнуудын эдийн засагт сөрөгөөр нөлөөлөв. Бид бас уур амьсгалын өөрчлөлтийн сорилттой тулгарч байгаа бөгөөд ногоон эдийн засгийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байна. Мөн бага, дунд орлоготой орнууд өрийн дарамттай байна, тухайлбал, Шри-Ланка өрийн хямралд орсон, бусад улс орнуудад ч өрийн асуудал байгаа. Дэлхий дахин шинэ бэрхшээл, томоохон сорилтуудтай тулгараад байгаа энэ үед бид “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагаанд оролцох замаар хамтдаа шийдэлд хүрнэ гэж найдаж байна.

Викрамасингхе: дэлхий дахинд нягт хамтын ажиллагаа хэрэгтэй гэж Ши Жиньпин дарга санаачилгадаа дурдсан, бид эдгээр санаачилгыг бүрэн дэмжиж байна. Манай хоёр орны соёл иргэншлийн солилцоо олон мянган жилийн түүхтэй. Бид ч энэ түүхийг цаашид хөгжүүлэх болно. Бид цаг үетэй алхаагаа нийлүүлэн хамтдаа урагшлах болно. Ши Жиньпин даргын дурдсан санаачилга нь бидний хөгжлийн үзэл баримтлалтай нийцэж байна.

Exit mobile version