CRI Монгол радио

Палестины асуудлыг шийдвэрлэхэд “хоёр улс шийдэл” орлуулшгүй үүрэг гүйцэтгэнэ

Нийтэлсэн

Газа хотын олон иргэн хотоос машинаараа гарч байгаа ч тэд хаашаа явахаа мэдэхгүй байна. Нөхцөл байдлыг үгээр хэлэхийн аргагүй, олон хүн гэр орноо орхин дүрвэж байна…” Энэ бол Хятадын төв радио, телевизийн сурвалжлагч Мохаммед Алхода 13-ны өдөр Газын зурвасаас ирүүлсэн мэдээ. Одоогийн байдлаар Палестин-Израилийн мөргөлдөөн долоо хоног үргэлжилж, 3500 гаруй хүн амиа алдаад байна. НҮБ-аас Газын зурваст хүмүүнлэгийн байдал доройтож байгааг анхаарууллаа.

Палестин-Израилийн мөргөлдөөн яагаад байнга дэгдэж байна? Үүний үндсэн шалтгаан нь Палестины тусгаар улс байгуулах олон жилийн хүсэл биелэхгүй, Палестины ард түмэнд тохиолдсон түүхэн шударга бус явдлыг засаж залруулахгүй байгаа явдал юм. Палестин-Израилийн энэ удаагийн мөргөлдөөн дэгдсэн нь “нэг улс шийдэл” нь үр дүнд хүрэхгүй байгаа, Палестин, Израилийг мөргөлдөөний улам хүндрүүлэх болно, “хоёр улсын шийдэл”-ийг хэрэгжүүлэх нь Палестины асуудлыг шийдэх үндсэн гарц юм гэдгийг дахин нотолж байна. Ийм учраас НҮБ, Арабын орнууд, Хятад, Орос, Европын Холбоо Палестин, Израйль хоёрыг аль болох хурдан галаа зогсоож, дайныг зогсоож, “хоёр улсын шийдэл”-ийн хэлэлцээрт эргэн орж, энх тайвнаар зэрэгцэн оршихыг уриалж байна.

Өнөөдөр Палестин, Израилийн хооронд шинэ мөргөлдөөн дэгдэж байгаа энэ үед “хоёр улсын шийдэл” олон сорилттой тулгарч байгаа ч олон улсын хамтын нийгэмлэгийн Палестин Израилийн асуудалыг шийдвэрлэх цорын ганц нийтлэг шийдэл хэвээр байгаа, өөр ямар ч шийдэл орлож чадахгүй гэдгийг хүмүүс ойлгож эхэлж байна.

Нэг талаар, “хоёр улсын шийдэл” нь Палестин-Израилийн асуудлаарх НҮБ-ын тогтоолын санааг агуулсан. 1948 онд Ойрхи Дорнодын анхны дайн эхэлснээс хойш НҮБ-аас Палестин-Израилийн асуудлаар олон тооны тогтоол гаргасан бөгөөд үүний гол цөм нь Палестин, Израилийн хооронд энх тайван тогтоох “хоёр улсын шийдэл”-д суурилдаг.

Үүний зэрэгцээ “хоёр улс шийдэл” нь Палестин, Израиль хоёрын аль алинд нь хүлээн зөвшөөрөгдөх цорын ганц шийдэл юм. Израилийн дотоодод “нэг улс шийдэл” болон “олон улсын шийдэл”-ийн дуу хоолой байгаа ч Израилийн дийлэнх хүмүүс нь “хоёр улсын шийдэл” нь Палестин, Израилийн хооронд энх тайвнаар зэрэгцэн орших цорын ганц боломж гэдэгт итгэдэг хэвээр байна. Тусгаар тогтносон Палестин улс байгуулах зорилгыг үл ойшоовол Палестин-Израилийн мөргөлдөөн удаан үргэлжлэх нь дамжиггүй.

Үүнээс гадна “хоёр улсын шийдэл” нь Ойрхи Дорнодод тогтвортой энх тайван байдлыг хангах цорын ганц арга зам юм. Палестин, Израилийн хооронд “хоёр төрийн шийдэл”-ийн хүрээнд байгуулсан урт удаан, шударга энх тайван нь Араб-Израилийн харилцааг хэвийн болгох урьдчилсан нөхцөл гэж Арабын орнуудын дийлэнх нь үзэж байна. Арабын Холбоо 11-ний өдөр Каир хотноо яаралтай хурал хийж, “хоёр улсын шийдэл”-ийн хэлэлцээнд эргэн орж, Палестинчуудыг амьдрах улстай байлгахыг Израилийг шаардсан байна. Иорданы хаан II Абдулла саяхан хэлэхдээ, тусгаар тогтносон Палестин улсгүй бол Ойрхи Дорнодод энх тайван тогтоох боломжгүй, “хоёр улсын шийдэл” нь цорын ганц арга зам гэж мэдэгдэв.

Палестины асуудал дэлхий дахинд эдгэшгүй шарх болж болохгүй, Ойрхи Дорнодын энхийн үйл явц бүх талын дэмжлэгийг авах ёстой. Хамгийн сүүлийн мэдээгээр, Хятадын засгийн газрын Ойрхи Дорнодын асуудлаарх тусгай элч ойрын хугацаанд бүс нутгийн холбогдох орнуудад айлчилж, байдлыг намжаахад туслах болно. Үүний зэрэгцээ НҮБ-ын удирдлаган дор олон улсын энх тайвны бага хурлыг яаралтай хуралдуулахыг Хятад улс уриалж байна. “Хоёр улсын шийдэл”-ийн туулах зам урт бэрхшээлтэй байгаа ч энэ нь олон улсын нийтлэг ойлголт юм. Энэ төлөвлөгөөг урагшлуулах зөв зам бол энхийн хэлэлцээг аль болох хурдан сэргээх явдал бөгөөд энхийг дэмжих бүх механизм идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой. “Хоёр улсын шийдэл” бүрэн хэрэгжсэн цагт л Ойрхи Дорнод жинхэнэ энх тайвныг авчирч чадна.

Exit mobile version