Бидэнтэй нэгд

Дэлхий

Монголоор дамжих хийн хоолойн төслийг урагшлуулахаар ОХУ-ын ерөнхийлөгч Бээжинд айлчлан ирэх гэж байна

Нийтэлсэн

Энэ долоо хоногийн Мягмар, Лхагва гарагуудад Бээжин хотод зохион байгуулагдах “Бүс ба Зам” төслийн чуулганд оролцох, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзах зорилготой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний айлчлал эхлэх гэж байна.

Путиний айлчлалын гол зорилго нь Ямалын хойгоос олборлосон байгалийн хийг Монголоор дамжуулан Хятадын зах зээлд хүргэх Сибирийн Хүч-2 хоолойн төслөө Бээжингийн эрх баригчдаар зөвшөөрүүлэх гэж ажиглагчид дүгнэжээ.

Уг төсөл нь Украины дайнтай холбоотой эдийн засгийн хоригийн улмаас алдсан Европын хийн зах зээлийг Хятадын зах зээлээр орлуулах зорилготой юм.

Газпромын ерөнхийлөгч Алексей Миллер, Роснефтийн тэргүүн Игорь Сечин нар Путинийг дагалдан Бээжинд хүрэлцэн очихоор болсон байна.

“Миллер, Сечин хоёр хоёул Путинтэй хамт явж байгаа нь, саяхан тэд Монголчуудтай уулзсан нь ч бас үнэхээр гайхмаар” гэж Atlantic Council-ийн Global Energy Center хүрээлэнгийн судлаач Жозеф Вебстер ярьжээ.

Гэхдээ мэргэжилтнүүд Сибирийн Хүч-2 төслийн эдийн засгийн үр ашигт эргэлзэж байгаа.

Нэгдүгээрт, Украины дайнд туйлдсан Орос улс ийм том төслийг хэрэгжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй гэж тэд үзэж байна. Хоёрдугаарт, төсөл хэрэгжсэн ч сэргээгдэх эрчим хүч рүү хурдтай шилжиж буй Хятадын зах зээлээс хангалттай орлого олох баталгаагүй гэж үзэж байна.

Украины дайн эхлэхээс өмнө яригдаж эхэлсэн энэ төслийг талаар Бээжингийн Өвлийн олимпын наадмын нээлтэд очихдоо Путин Шитэй хэлэлцэж байжээ.

Тэр үеэс хойш Оросын тал төслийг эхлүүлэхэд бэлэн байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн ч Бээжингийн эрх баригчид хариу өгөхгүй байгаа.

Энэ оны гуравдугаар сард Ши Жиньпинийг Москвад айлчлах үеэр асуудлыг дахин сөхсөн ч Хятадын тал шийдвэртэй хариу өгөөгүй юм.

Дараа нь тавдугаар сард ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин Бээжинд айлчлахдаа төслийн талаар дахин ярилцаад мөн хариу амлалт авч чадаагүй буцсан байна.

Хоёр улс зүүн Сибириэс байгалийн хий дамжуулах Сибирийн Хүч-1 төслийг 2019 онд нээсэн нь 2025 онд бүрэн хүчин чадлаараа буюу жилд 38 тэрбум шоо метр хий дамжуулдаг болох юм.

Энэ төслийг хоёр орны удирдагчид 2014 онд Орос улс Крымийн хойгийг Украинаас булаан эзэлж, зүүн Украинд салан тусгаарлах дайн эхлүүлсний дараахан тохиролцож байжээ.

Газарзүйн байрлалын хувьд Европын зах зээлд илүү ойр дөт Ямалын хойгийн ордоос Хятад руу татах хоолойн дээд багтаамж жилд 50 тэрбум шоо метр байх юм.

BCM Global Markets хөрөнгө оруулалтын компанийн тооцоолсноор Сибирийн Хүч-2 төсөл хэрэгжвэл Газпромд жилийн $12 тэрбумын орлого оруулж, Оросын засгийн газарт $4.6 тэрбумын татварын орлого оруулах гэнэ.

Энэ нь 2023 оны Оросын нийт эрчим хүчний салбараас олж буй сарын дундаж орлогын талд ч хүрэхгүй хэмжээ юм. Гэхдээ Өрнөдийн эдийн засгийн хоригт орсон энэ хүнд цаг үед голохоор орлого биш гэж судлаачид үзэж байна.

Нөгөө талд Хятад улс эрчим хүчний аюулгүй байдлаа сайжруулахын хажуугаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт эрчимтэй шилжиж байгаа. Хятадын байгалийн хийн зах зээлд Оросын нийлүүлэлт багахан хэсгийг эзэлдэг.

Одоо тус улс байгалийн хийн хэрэгцээгээ Туркменистанаас татсан хоолойгоор хангахаас гадна шингэрүүлсэн хэлбэрээр Катар, АНУ, Австрали зэрэг улсуудаас далайгаар авдаг.

Саяхан Хятад улс Туркменистанаас дөрөв дэх дамжуулах хоолой татах Line D төслийг эхлүүлсэн юм.

Үүнээс гадна 2030 он гэхэд Хятад улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрс нэмэгдэж, байгалийн хийн зах зээл нь хумигдах төлөвтэйг судалгаанууд харуулдаг.

 

Эх сурвалж: Radio Free Europe

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа