Бидэнтэй нэгд

Дэлхий

Ираны гадаад хэргийн сайд “түүхэн ялалт” байгуулсан Хамасын тэргүүнд баяр хүргэжээ

Нийтэлсэн

Палестины Хамас зэвсэгт байгууллагын тэргүүн Исмаил Хания өнгөрсөн Бямба гарагт Катарын нийслэл Доха хотод Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдуллахиантай уулзсан тухай албаны эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Уулзалтын үеэр Ираны гадаад хэргийн сайд Хамасын саяхан үйлдсэн халдлагыг Палестины нутаг дэвсгэрт Израилийн явуулж буй эзлэн түрэмгийлэлд саад учруулсан “түүхэн ялалт” хэмээн магтсан байна.

Мөн Хамас байгууллагын зорилтыг биелүүлэхэд туслах, хамтран ажиллах талаар ярилцсаныг Ираны гадаад хэргийн яам мэдээлжээ.

Өчигдөр бас Ираны эрх баригчид Израилийн арми Газын зурваст цэрэг оруулбал хариу арга хэмжээ авахаа анхааруулсан байна.

“Хэрвээ Сионист дэглэм (Израиль) Газын зурвасын энгийн номхон хүн ардын эсрэг халдлагаа үргэлжлүүлсээр байвал нөхцөл байдал хяналтаас гарч, мөргөлдөөн өргөжин тэлэхгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй” гэж Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдуллахиан өчигдөр Катарын эмир Шэйх Тамим бин Хамад аль-Танитай уулзах үеэрээ мэдэгджээ.

Одоогоор Израилийн арми Газын зурваст хуурай замын байлдааны ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болоод байгаа.

Хамгийн сүүлд 2014 онд Израилийн цэрэг тус бүс нутагт нэвтэрч байсан юм.

Олон зуун мянган палестин хүн Израилийн армийн өгсөн мэдэгдлийн дагуу Газын зурвасын хойд хагасаас өмнөд хагас руу дүрвэсээр байна.

Газаас гадна хойд хил дагуу Ливаны нутаг дэвсгэрээс Ираны дэмжлэгтэй Хезболлах зэвсэгт бүлэглэл өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн удаа Израилийн нутаг дэвсгэрт довтлоод байна.

Энэ нь 2006 онд нэг сарын хугацаанд үргэлжилсэн дайнаас хойших Хезболлах-Израилийн хамгийн их цус асгаруулсан мөргөлдөөнд тооцогдож байгаа юм.

Хамас-Израилийн мөргөлдөөнийг бүс нутагт өргөжүүлэхгүйн төлөө дипломатчид цаг нартай уралдан ажиллаж байна.

НҮБ-ын Ойрх Дорнодын энхийн элч Тор Веннесланд өнгөрсөн Бямба гарагт Ливаны нийслэл Бейрут хотод Ираны гадаад хэргийн сайд Амирабдуллахиантай уулзсан юм. Энэ уулзалтын дараа шууд Катарт очсон Амирабдуллахиан Хамасын тэргүүнтэй уулзжээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений бүс нутагт хийж буй цуврал айлчлалууд үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр Египет улсын эрх баригчидтай Кайр хотноо уулзжээ.

 

Эх сурвалж: Reuters

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа