CRI Монгол радио

“Бүс ба зам” Хятад Африкийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны санаачилга гаргав

Нийтэлсэн

“Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалт тун удалгүй болох гэж байгаа үеэр, Хятадын төв радио телевиз нь Африкийн олон орны гол гол хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран “Бүс ба зам” Хятад Африкийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны санаачилга гаргаж, Африкийн өргөн нэвтрүүлгийн корпораци зэрэг Африкийн хэвлэл мэдээллийн 50 байгууллага нэгжийн дэмжлэгийг авсан байна. Хятад, Африкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтран зураг авах, өндөр зэрэглэлийн ярилцлага хийх, кино, телевизээр аялах, хэвлэл мэдээллийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах зэрэг төрөл бүрийн хэлбэрээр Хятад Африкийн найрамдлыг гүнзгийрүүлж, ард түмний харилцаа холбоог ахиулах болно.

ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дэд дарга, Хятадын төв радио, телевизийн захирал Шэнь Хайшюн видео илтгэлдээ хэлэхдээ, Ши Жиньпин дарга “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах санаачилгыг дэвшүүлсний 10 жилийн ой энэ жил тохиож байна, мөн Ши Жиньпин дарга Африкт чин үнэнч, ойр дотно хандах бодлогын үзэл баримтлалыг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад Африкийн хамтын ажиллагаа асар их эрч хүчээ харуулж, Хятад-Африкийн хувь заяаны өндөр түвшний нэгдмэл цогцыг хамтдаа байгуулж байна. Хятадын төв радио телевиз Африкийн хэвлэл мэдээллийн анд нөхөдтэй бие биенээсээ суралцаж, гар нийлэн хамтран ажиллаж, бодитой, тэнцвэртэй өнцгөөс харж, харилцан бие биедээ чин сэтгэлээсээ туслаж, баялаг, олон талт тавцан ашиглан Хятад Африкийн найрсаг харилцаа, харилцан ашигтайгаар хамтдаа ялалт байгуулах, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмцэх зэрэг үлгэр түүхийг сайтар өгүүлж, Хятад Африкийн “Бүс ба зам” хамтын ажиллагааны баялаг үр бүтээлийг хамтдаа харуулахад бэлэн байна гэжээ.

Exit mobile version