CRI Монгол радио

“Бүс ба зам” санаачилга дэлхий дахинд гүнзгий өөрчлөлт авчирлаа

Нийтэлсэн

Киргиз улсад төмөр замын шинжээчдийн багийн гаргасан усны худгууд орон нутгийн усны асуудлыг шийджээ. Хятад, Арабын Нэгдсэн Эмират улсын хамтарч барьсан Ойрхи Дорноддоо анхных болох цэвэр нүүрсээр ажилладаг цахилгаан станц Дубайн эрчим хүчний 20 хувийг хангах болов. Жимсний тариаланчдын Cheerilee нь Чилийн хурдны 5-р замаар зорьсон газраа шуурхай хүрдэг болов. Энэ 10 жилд нэг санаачилга дэлхий нийтэд ямар өгөөж өгсөн бэ? 10-р сарын 17-18-ны өдрүүдэд болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний III чуулга уулзалтаар энэхүү асуултад хариулах болно.

Хятадын албаны мэдээгээр, энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 140 гаруй улс, 30 гаруй олон улсын байгууллагын төлөөлөгч оролцож, хамтран ажиллаж, хамтын хөгжлийг ахиулахыг зорьж байна. Чуулга уулзалт ийм их нэр нөлөөтэй болж буй нэг чухал шалтгаан бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Бүс ба зам” төсөл дэлхий дахинд бодитой шинэ өөрчлөлтүүд авчирсан явдал юм.

“Бүс ба Зам” санаачилга нь дэлхийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулагдаж, ахаарал татсан амжилт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг шинэ эрч хүчээр сэлбэсэн явдал юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтын үр дүнд хамтын ажиллагааны 3000 гаруй төсөл хэрэгжиж, хэдэн их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэв. 2023 оны 6-р сарын эцсийн байдлаар Хятад улс “Бүс ба зам” санаачилгын хүрээнд 150 гаруй улс, 30 гаруй олон улсын байгууллагатай 200 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Дэлхийн Банкны судалгаагаар “Бүс ба Зам” санаачилгыг бүрэн хэрэгжүүлснээр хамтын бүтээн байгуулалтад оролцож буй орнуудын худалдаа 4.1 хувиар нэмэгдэж, 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд жил бүр 1.6 их наяд ам.долларын ашиг олж, 7.6 сая хүнийг нэн ядуурлаас ангижруулах төлөвтэй байна гэжээ.

“Бүс ба Зам” санаачилга нь олон улсын нийтийн бүтээгдэхүүн, олон улсын хамтын ажиллагааны платформын хувьд эдийн засгийн үр өгөөжөө хүртээсэн төдийгүй шинэ засаглал бий болгосон юм. Өнөөдөр дэлхийн эдийн засгийн хөгжил тэнцвэргүй, засаглалын тогтолцоо нь төгс бус, хөгжиж буй дийлэнх орнуудад хөрөнгийн хомсдол зэрэг хүндрэл тулгарч байна. Хятад улс Торгоны замын сан байгуулахад хөрөнгө оруулж, холбогдох улс орнуудтай Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулж, улс орнуудтай хамтран байгуулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийн сувгийг өргөтгөж, дэлхийн эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгож байна. Кени улсын Момбаса-Найроби чиглэлийн төмөр замд галт тэрэг өндөр гүүрээр нэвтрэхэд зэрлэг амьтад, түүн дотроо анааш зэрэг амьтад чөлөөтэй өнгөрөх боломжтой болжээ. Гадны хэвлэлд мэдээлсэн “анааш хүртэл амар чөлөөтэй зорчих” энэ төмөр зам бол ногоон “Бүс ба зам”-ыг хамтран байгуулж буйн тод илэрхийлэл юм. Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг дээд түвшний зураг төсөл, бүх үйл явцтай уялдуулсан “Бүс ба Зам” санаачилга нь НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй нийцэж байгаа бөгөөд дэлхийн уур амьсгалын засаглалд шинэ түлхэц өгч байна.

Хэтийн төлвийг харвал “Бүс ба зам” төсөл хүн төрөлхтөнд шинэчлэлийг хамтран хэрэгжүүлэх шинэ зам нээж өгч байна. Хөгжингүй эдийн засаг давамгайлсан олон улсын хөдөлмөрийн хуваарилалтын үед хөгжиж буй олон орон бага ашиг олж, бие даан хөгжих чадвараа алдсан. “Бүс ба Зам” санаачилга бол орчин үеийн шинэчлэлийг хамтран хэрэгжүүлэх, улс орнуудын чадавхийг хамтран хөгжүүлэхэд туслах зорилготой юм. Хөгжлийн туршлагаа хуваалцахаас эхлээд боловсон хүчин бэлдэх, хил дамнасан цахим худалдаа зэрэг бизнесийн шинэ хэлбэрийг туршихаас эхлээд хөгжлийн стратегийг уялдуулах хүртэл Хятад улс өөрийн хөгжлөөрөө дэлхий нийтэд шинэ боломжууд авчирч, хүн төрөлхтний орчин үеийн шинэчлэлийн замыг өргөтгөсөн юм. АНУ-ын Тайхэ институтын ахлах судлаач Айна Твейн “Бүс ба Зам”-ыг Хятад улстай хамтран бүтээн байгуулж буй нь зарим орны хувь заяа, хэтийн төлвийг өөрчилсөн” гэж дүгнэжээ.

Өнгөрсөн 10 жилд “Бүс ба Зам” төсөл дэлхий дахинд гүн гүнзгий өөрчлөлт авчирсан. Гэхдээ эхний 10 жил бол зөвхөн гараа юм. Түүхийн шинэ гараанаас хэрхэн эхлэх вэ? Дэлхий нийт “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний III чуулга уулзалтаас хариулт хайж байна. Хятадын албан ёсны мэдээгээр, энэ удаагийн чуулга уулзалт нь дэд бүтцээр холбох, ногоон хөгжил, дижитал эдийн засаг зэрэг салбарт гол анхаарлаа хандуулж, хамтын ажиллагааны цуврал үр дүнд хүрч, худалдааны нийт хэмжээ нь өмнөх хоёр чуулга уулзалтаас давах төлөвтэй байна. Энэ нь “Бүс ба Зам” санаачилга бол Хятадаас гаралтай, дэлхий дахинд нэрлэгдсэн, хүн төрөлхтөнд тустай санаачилга гэдгийг дахин харуулж байна. Сербийн Үндэсний Ассамблейн дарга Орлик хэлсэнчлэн “Бүс ба Зам” бол ирээдүйн зам юм.

Exit mobile version