Нийгэм

Ц.Даваацэрэн: Шахмал түлшний шуудайг импортоор авч хэрэглэж байгаа

Нийтэлсэн

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдааны үеэр Таван толгой түлш сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, чанарын асуудлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн мэдээлэл хийв.

Тэрбээр “Тавантолгой түлш ХХК өнөөдөр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Энэ зун 120,000 тонн шахмал түлшний нөөцийг есдүгээр сарын 15-н гэхэд бүрдүүлсэн.

Нийслэл хоттой хамтраад агуулахуудад хадгалж, өвлийн бэлтгэлээ хангаад байгааг гүйцэтгэх захирал мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ хоногтоо 1,500-1,800 тонн шахмал түлш үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргээд байна.

Үйлдвэрийн технологийн тухайд стандартын дагуу үйлдвэрлэл, үйл ажиллагаа хэвийн явж байна. Таван толгойн ордоос “Энержи Ресурс” компанийн баяжуулах үйлдвэрт баяжигдсан завсрын бүтээгдэхүүн болгох эрчим хүчний нүүрс, мидлингийг төмөр замаар татаж байна.

Өнөөдрийн байдлаар 170,000 тонн мидлингийн нөөцтэй, 120,000 тонн шахмал түлшний нөөцтэйгөөр үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Технологийн асуудалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Дотоодын барьцалдуулагч “Баргил тех” компанийн хийсэн барьцалдуулагчийг тодорхой хувь дээр ашиглаж байна.

Харин цардуулд суурилсан барьцалдуулагч болон шуудайг импортоор авч хэрэглэж байгаа.

Үндсэн гурван түүхий эд болох мидлинг, барьцалдуулагч, шуудайн нөөцийг бүрдүүлэх ёстой.

Шуудайн тухайд импортын бүх гэрээнүүд нь хийгдэж байна. Дотооддоо ганцхан “Гранд Лаки” гэж шуудайн үйлдвэр л манай стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Уг компанитай нийт бүтээгдэхүүнийхээ 10 хувьд гэрээ хийдэг бөгөөд тус компанийн хүчин чадал нь энэ.

Дотоод журмын дагуу бид барьцалдуулагч нь 50 хувиас дээш цардуултай барьцалдуулагчийг авдаг. Гарч байгаа бүтээгдэхүүний хувьд MNS 56.79 гэсэн стандартын дагуу үзүүлэлтүүд хэвийн” гэлээ.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Г.Ганболд “Нийгмийг талцуулаад байгаа хагас коксжуулсан сайжруулсан түлшний туршилт болон хэдхэн хоногийн өмнө нийслэлийн зарим хэсгийн агаарт дэгдсэн үл мэдэх үнэрийн шалтгааны талаар нэгдсэн мэдээлэл авах зорилгоор дэд хорооны хуралдаан хийсэн.

37 тэрбум төгрөгөөр хагас кокс орж ирэхгүй, туршилт хийхгүй, улмаар нийслэлийн Налайх дүүрэг орчимд аюултай хог хаягдал булшилдаг компани хаягдлаа бохирын шугамд хийсэн гэх мэдээллийг авлаа. Иймд цаашид тухайн компанид хариуцлага тооцох ямар арга хэмжээ авсан, үүнтэй холбоотой үүссэн эрсдэлийн талаар Дэд хороонд бичгээр мэдэгдэх, түүнчлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, томоохон хөрөнгийн гүйцэтгэл, үр дүнгийнхээ талаар ойрын хугацаанд мэдээлэл хийх хэрэгтэй”-г даалгав.

Exit mobile version