CRI Монгол радио

Ши Жиньпин, Касым Жомарт Токаев нар уулзав

Нийтэлсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр АИХ-ын ордонд “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалтад оролцох Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаевтай уулзав.

Ши Жиньпин, “Хуучин найзтайгаа ахин уулзаж буйдаа баярлаж, таныг чуулга уулзалтад оролцохоор ирсэнд талархаж байна. Эрүүл, тогтвортой, эрч хүчтэй Хятад-Казахстаны харилцаа нь хоёр орны хөгжил дэвшил, сэргэн мандалд төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад тустай юм. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Казахстан улс бие биедээ туслан, найрсаг хөршийн үзэл баримтлалаа үеийн үед уламжилж, хоёр орны өнө бат иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэх болно” гэж онцлоод цааш нь өгүүлэхдээ, “Арван жилийн өмнө би Казахстанд “Торгоны замын эдийн засгийн бүс” хамтран байгуулах санаачилга анх дэвшүүлж байв. Хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг дэмжиж, сайн үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжөө өгөх ёстой” гэжээ.

Exit mobile version