CRI Монгол радио

Ирэх арван жилд “Хятадын санаачилга” дэлхийн шинэчлэлд туслана

Нийтэлсэн

Сербийн Смедеревогийн гангийн үйлдвэр эрч хүчээ сэргээж, Мальдив түүхэндээ анхны тэнгис дамнасан гүүртэй болж, Нигерийн алслагдсан тосгонууд интернетэд холбогдож, Өмнөд Африкийн Деа салхины цахилгаан станцын төсөл олон мянган өрхийг ногоон эрчим хүчээр гангасан гэх мэтчлэн… “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлснээс хойшхи 10 жилийн хугацаанд олон төслүүд үр өгөөжтэй ажиллаж, улс орнуудын хөгжилд тусалж, шинэчлэлийн эрэл хайгуулыг хурдасгав.

Өнөөгийн байдлаар олон улсын байдал гүн гүнзгий өөрчлөгдөж, улс орнуудын тэгш бус хөгжлийн асуудал хурцаар тавигдаж, баян ядуугийн ялгаа, хойд өмнөд хоёрын ялгаа улам бүр нэмэгдсээр байна. Энэ үед Ши дарга “Дэлхийн шинэчлэл” хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн нь олны анхаарлыг татав. “Дэлхийн шинэчлэл нь энх тайванч хөгжлийн шинэчлэл, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэчлэл, хамтын хөгжил цэцэглэлтийн шинэчлэл байх ёстой.” – Энэхүү өгүүлэмж нь бүх улс орны шинэчлэлийн хэтийн төлөвийг тодорхой зааж өгөв. Энэ зорилтыг хэрэгжүүлэх явцад “Бүс ба зам”-ын хамтарсан бүтээн байгуулалтыг чанартай хийх нь ямар үүрэг гүйцэтгэх вэ?

Өнгөрсөн хугацаанд хөгжиж буй олон улс орон “Орчин үеийн шинэчлэл бол барууны орны хөгжил” хэмээн төөрөгдөж, барууны жишгийг дагаж явсан ч орон нутгийн онцлогт тохирохгүй болж, шинэ арга зам хайх эрмэлзэлтэй болсон. “Бүс ба зам” санаачилгыг хамтран байгуулснаас хойших 10 жилийн хугацаанд Хятад улс болон холбогдох улс орнууд өргөн хүрээнд хамтран зөвшилцөж, хамтдаа байгуулж, хамтдаа хуваалцах замаар харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрсэн. Шинэ гараанаас өндөр чанартай “Бүс ба Зам” санаачилга нь улс орнуудад шинэчлэлийг хамтран хэрэгжүүлэх үр дүнтэй замыг бий болгож байна.

Энэ удаад БНХАУ-аас зарласан найман алхамд “Бүс ба зам” санаачилгын хүрээнд олон хэмжээст дэд бүтцээр холбох, нээлттэй дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг дэмжих, бодит хамтын ажиллагаа явуулах, ногоон хөгжлийг дэмжих, шинжлэх ухаан, технологийн инновацийг дэмжих зэрэг багтаж байна. Эдгээр алхамууд нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийн эрч суларч байгаа зэрэг өнөөгийн сорилтуудыг даван туулаад зогсохгүй цаг үеийн чиг хандлага, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагад нийцэж, тодорхой арга хэмжээ, урт хугацааны механизм аль аль нь байгаа учраас дэлхийн шинэчлэлд шинэ эрч хүч оруулах нь тодорхой.

Өнөөгийн дэлхий ертөнцөд шинэ технологи, шинэ загвар, бизнесийн шинэ хэлбэрүүд байнга гарч ирж байна. Хятадын санал болгож буй цуврал шинэ арга хэмжээ нь цаг үеийн урсгалыг дагаж, дижитал эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн тэргүүн эгнээнд анхаарлаа хандуулж, хамтын хөгжлийг ахиулах, аливаа улс орныг дэлхийн шинэчлэлийн үйл явцаас хоцрогдуулахгүй байх зорилготой юм.

Хэрэв дэлхийн шинэчлэл өнгөтэй байсан бол ногоон өнгө тод дэвсгэр нь байсан байх. Өмнөд Африкийн Диа мужийн ууланд салхин турбинууд салхины эрчим хүчийг тасралтгүй цахилгаан эрчим хүч болгон ашиглаж байна. Хятадын компанийн барьж, ажиллуулж буй энэхүү салхины цахилгаан станцын төсөл нь 2017 онд эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор нэгдсэн сүлжээнд холбогдсоноос хойш нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг жил бүр ойролцоогоор 620,000 тонноор бууруулж, орон нутгийн 300,000 оршин суугчийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангаж, цэвэр, бага эрчим хүч үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулжээ. Энэ чуулга уулзалтаар Хятад улс “ногоон дэд бүтэц, ногоон эрчим хүч, ногоон тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх”, “нарны зайн эрчим хүчний салбарын яриа хэлэлцээ, солилцооны механизм, ногоон болон нүүрстөрөгч багатай шинжээчдийн сүлжээг бий болгох” зэрэг олон шинэ арга хэмжээ авахаа зарлав. Энэ нь “Бүс ба зам”-ын хамтарсан бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хийж, шинэ шатанд гарч, ногоон өнгө улам тодрох болно гэдгийг дэлхий нийтэд харуулж байна.

Энэ өдрүүдэд Хятад, Индонезийн хамтран барьсан Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам албан ёсоор ашиглалтад орлоо. Хурдны галт тэрэг нь Хятад, Индонезийн өндөр чанартай хөгжлийг ахиулж, “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах сайхан ирээдүйд хүмүүс илүү итгэлтэй болгож байна. Зөвхөн хамтран ажиллаж хамтдаа хөгжих нь аливаа зүйлийг бүтээж, сайн үйлс, агуу зүйлсийг хийж чадна. Ирэх алтан арван жилд “Бүс ба Зам”-ын өндөр чанартай хамтын ажиллагаа нь улс орнуудад шинэчлэлийг хамтран хэрэгжүүлэх шинэ боломжуудыг авчирч, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад дэмжлэг үзүүлэх болно.

Exit mobile version