Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

“Бүс ба Зам”-ын хүрээнд өндөр чанартай хамтын ажиллагааг ахиулах 8 алхам

Нийтэлсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойг тохиолдуулан БНХАУ энэ өдрүүдэд нийслэл Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний III чуулга уулзалтыг зохион байгуулсан байна. Дэлхий нийтийн анхаарлын төвд буй уг чуулга уулзалтад 130 улс орны төр, засгийн газрын тэргүүн нар болон 30 гаруй олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Ази тивийг Европ, Африк цаашлаад дэлхийн өнцөг булан бүртэй хуурай зам болон далай тэнгисийн замаар холбож, улмаар худалдаа болон эдийн засаг зэрэг өргөн цар хүрээг хамарсан салбарт улс орнууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий уг санаачилгад одоогоор таван тивийн 150 гаруй улс орон болон 30 гаруй олон улсын байгууллага нэгдэж, 200 гаруй хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулаад байна.

Ши Жиньпин дарга 10 дугаар сарын 18-нд буюу лхагва гарагт чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ “Бүс ба Зам” санаачилгын хүрээн дэх өндөр чанартай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих найман алхмыг дэлхий нийтэд танилцуулсан юм. Уг найман алхмыг та бүхэнд танилцуулъя.

Нэгдүгээрт, БНХАУ “Бүс ба зам”-ын олон хэмжээст холболтын сүлжээг байгуулна. Тодруулбал, тус улс Хятад-Европыг холбосон экспресс галт тэрэгний өндөр чанартай бүтээн байгуулалтыг түргэтгэж, Каспийн тэнгис дамнасан олон улсын тээврийн коридорын бүтээн байгуулалтад оролцож, Хятад-Европын төмөр замын шуурхай хамтын ажиллагааны форумыг зохион байгуулна гэж Ши Жиньпин дарга мэдэгдсэн юм. Мөн Хятад улс холбогдох бусад талтай хамтран Евроазийг дамнасан төмөр зам, авто тээврээр шууд холбогдсон ложистикийн шинэ коридор байгуулах аж.

Хоёрдугаарт, Хятад улс дэлхийн эдийн засгийн нээлттэй байдлыг хөхиүлэн дэмжих бөгөөд 2024-2028 онд тус улсын нийт барааны худалдаа 32 их наяд ам.доллар, үйлчилгээний худалдаа нь 5 их наяд ам.доллар давах төлөвтэй байна. Мөн тус улс Торгоны замын цахим худалдааны хамтын ажиллагааны туршилтын бүсүүдийг байгуулж, олон оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр, хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ байгуулах бөгөөд үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэвтрүүлэхэд тулгарч буй бүх саад тотгорыг арилгана. Түүнчлэн жил бүр “Дэлхийн дижитал худалдааны экспо” зохион байгуулахаа Ши Жиньпин дарга мэдэгдсэн юм.

Гуравдугаарт, БНХАУ “Бүс ба Зам” санаачилгын бодит хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд тус санаачилгын хүрээн дэх төслүүдэд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Хятадын Хөгжлийн банк болон Хятадын Экспорт-Импортын банк хөрөнгө хуримтлуулах платформ байгуулж, Торгоны замын санд хөрөнгө мөнгө нэмж төвлөрүүлэн зах зээлийн журам, бизнесийн арга хэлбэрээр “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагааг дэмжих болно гэж БНХАУ-ын дарга мэдэгдлээ. Мөн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд ард иргэдийн амьжиргааг дэмжих 1000 жижиг хэмжээний төсөл хэрэгжүүлэх аж.

Дөрөвдүгээрт, Хятад улс ногоон буюу байгаль орчинд ээлтэй хөгжлийг дэмжсээр байх бөгөөд ногоон дэд бүтэц, ногоон эрчим хүч, ногоон тээвэр зэрэг салбарт улс орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд олон улсын ногоон хөгжлийн эвсэлд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхээ БНХАУ-ын дарга мэдэгдлээ. Хятад улс “Бүс ба зам”-ын ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудыг хэрэгжүүлж, 2030 он гэхэд түнш орнуудын 100 мянган хүнд сургалтын боломж олгоно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Тавдугаарт, Хятад улс шинжлэх ухаан, технологийн инновацийг үргэлжлүүлэн ахиулж, “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагааны мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж, “Бүс ба зам’’-ын шинжлэх ухаан технологийн солилцооны анхдугаар бага хурлыг зохион байгуулна гэж Ши Жиньпин дарга хэллээ. Мөн тус улс “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн улс орнуудтай хамтран байгуулсан лабораториудын тоог ирэх таван жилд 100-д хүргэж, бусад орны залуу эрдэмтдэд Хятадад богино хугацааны хөтөлбөрүүдэд хамрагдах боломж олгоно.

Зургадугаарт, Хятад улс иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхийн тулд солилцооны хөтөлбөрүүдийг эрчимүүлж, “Бүс ба Зам”-ын түнш орнуудтай соёл иргэншлийн асуудлаарх яриа хэлэлцээг сайжруулахын тулд Лянжугийн форумыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн тус улс “Торгоны замын хөтөлбөр” хэмээх засгийн газрын тэтгэлгээ үргэлжлүүлэн олгосоор байх аж.

Долдугаарт, Хятад улс “Бүс ба Зам”-ын бүрэн бүтэн бөгөөд нэгдмэл байдалд суурилсан хамтын ажиллагааг ахиулна. Ши Жиньпин даргын мэдэгдсэнээр, Хятад улс хамтын ажиллагааны түншүүдтэйгээ “Бүс ба Зам”-ын нэгдмэл байдлыг бэхжүүлэх ололт амжилтууд, хэтийн төлөвийн талаарх тайланг нийтэлж, “Бүс ба Зам”-ын нэгдмэл байдлыг бэхжүүлэх өндөр түвшний зарчмуудыг гаргаж, “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагаанд оролцогч компаниудад зориулсан шударга байдал, нийцлийн үнэлгээний тогтолцоог бий болгоно.

Наймдугаарт, Хятад улс “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны институцийн бүтцийг бэхжүүлнэ. Мөн Хятад улс “Бүс ба Зам”-ын түнш орнуудтайгаа эрчим хүч, татвар, санхүү, ногоон хөгжил, гамшгийг бууруулах, авлигатай тэмцэх, судалгааны төв, хэвлэл мэдээлэл, соёл урлаг болон бусад салбарыг хамарсан олон талт хамтын ажиллагааны платформыг бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэж Ши Жиньпин дарга мэдэгдлээ. Түүнчлэн тус улс “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж, уг чуулга уулзалтын нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах юм.

Г.Солонго

Энтертайнмент1 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг1 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол1 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ2 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ2 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр2 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол2 өдөр өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм2 өдөр өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг2 өдөр өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер3 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр3 өдөр өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий3 өдөр өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн