CRI Монгол радио
Ши Жиньпин Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзлаа
Ши Жиньпин хэлэхдээ, “Жилийн дараа хуучин найзтай ахин уулзаж байгаадаа баяртай байна. Мөн таныг дээд хэмжээний уулзалтад оролцож байгаад маш баяртай байна. Өнгөрсөн оны 11 сард, Хятад улсад хийсэн таны төрийн айлчлал маш амжилттай болсон. Хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллаж, хамтдаа хожих хувь заяаны нэгдмэл цогц байгуулах чиглэл тогтоож, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ хуудсыг нээсэн юм. Хоёр тал сайн найз, сайн хөрш, сайн түншийн хувьд хамтдаа урагшилж, нөхцөл байдал ээдрээ будлиантай нөхцөлд ч хоёр орны харилцааны суурийг сайтар бататгаж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулж, шинэ эринд илүү их хөгжилд хүргэж, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна” гэжээ.