Улс төр
Ц.Цэрэнпунцаг гишүүн байгаа оносонгүй
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хэвлэлд тодруулга өгөх үеэрээ “Залуус эх орондоо ажиллахгүй Өмнөд Солонгос руу явах гэсэн сонирхол нь ядуурал, ажилгүйдлийг бий болгож байна” хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэв. Мөн тэрбээр үргэлжлүүлэн хөдөөд ажиллах хүч олдохгүй байгаа нь өөрийнхөө тойрогт явуулж байгаа ажлаас шууд харагдаж байна гэсэн юм.
Ц.Цэрэнпунцаг гишүүн ид барилдаж байхдаа ард түмний хайрыг хамгийн их татсан нэгэн байсан ч харамсалтай нь “Аспайр майнинг” гэх уул уурхайн компаниасаа болон хэл амд орж, улмаар гишүүн болсноосоо хойш энэ мэт увайгүй мэдэгдлээсээ үүдэн нэр хүнд нь өдрөөс өдөрт унасаар байгаа билээ. Уг нь Эдийн засгийн байнгын хороог даргалж байгаа хүн шударга нийгэм, хөдөлмөрийн шударга үнэлэмжийг бий болгож, гадагшаа дүрвэж байгаа ажиллах хүчээ тогтоох барих асуудлыг ярих байтал амьдарл ахуйгаа өөд татах гээд гаднын орныг зорьж байгаа залуусыг буруутгаж байгаа нь үнэхээр байгаа оносонгүй.