Бидэнтэй нэгд

Улс төр

О.Цогтгэрэл: Ковидын үеийн санхүүгийн зардлын сонсгол болохгүй

Нийтэлсэн

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг хэлэлцэх Ерөнхий хяналтын сонсголын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эдийн засгийн байнгын хороогоор Ерөнхий хяналтын сонсголын товыг өөрчлүүлэх тухай хүсэлт оруулсан ч зөвшөөрсөнгүй. Зургаадугаар сарын 27-нд Эдийн засгийн байнгын хорооноос тогтоол гарч, сонсгол явуулж цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл, төсөв мөнгө, хүний эрхийн асуудал, төрийн алба зэрэг олон чиглэлд хуулийн өөрчлөлт гарсан. Маш том мөнгөн дүн бүхий гэрээ хэлцлүүд хийсэн. Цар тахлын нөхцөл байдлаар УИХ-д нээлттэй сонсгол явуулъя гэсэн. УИХ-д суудалтай намын бүлэг эсвэл УИХ-ын есөөс дээш гишүүн санаачлага гаргах боломжтой байдаг. Түр хорооны сонсголыг 19-өөс дээш УИХ-ын гишүүн санаачилдаг. Ардчилсан намын бүлгээс таван гишүүнтэй ажлын хэсэг байгуулж, 18 байгууллага, албан тушаалтан руу 23 албан бичиг явуулсан. Цар тахлын үеийн материалуудаа хүлээн авч, дэд ажлын хэсэг байгуулж, шинжээчээ томилуулж, сонсголоо хийх ёстой. Гэтэл маш хангалтгүй материалыг бидэнд ирүүлж байна. Зарим сайд руу гурван удаа хүсэлт явуулсан. Зохион байгуулалттай юм шиг хүссэн мэдээллийг бидэнд өгөхгүй байна. Сонсголд ажиллуулах шинжээч томилуулах гэсэн ч Байнгын хорооны ирц хүрээгүй гэх шалтгаанаар хэлэлцээгүй. Энэ сонсголыг чанаргүй хийлгэх, 10, 20 их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий асуудлыг хэдэн гишүүдээр яриулаад дуусгах нөхцөл байдал үүсэж байна. Бидний зүгээс матераил хангалтгүй байна, шинжээч томилж өг гэдэг хүсэлтээ хэлж, сая маргаан болоод дууслаа. Ажлын хэсэг дээр эрх баригч намын төлөөлөл олонх байгаа. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь бид хоёр байгаа. Ажлын хэсэг хуралдаж, шинжээч томилъё гэхэд байнгын хороогоор шийдүүлэх ёстой гэсэн. Энэ бол зохион байгуулалттай ажил юм байна. Гэхдээ сонсгол хийлгэсэн нэр зүүх гэж байна. Засгийн газар, УИХ сайн ажилласан юм шиг олон нийтэд харагдуулах гэж байна” хэмээн мэдэгдэв.

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгснийг тоймлон хүргэж байна.

-Байнгын хорооны дарга нь шинжээчийг Ажлын хэсгийн ахлагч томилох ёстой гэж хэлсэн?

-Ажлын хэсгээс гурван шинжээч тодорхойлоод томилъё гэсэн. Гэсэн ч УИХ-ын Хяналт, шалгалтын хэлтсээс Ажлын хэсэгт шинжээч томилох эрх байхгүй. Заавал Байнгын хороогоор томилуулах ёстой. Та өөрөө шинжээч томилбол албан ёсны зүйл биш шүү гэсэн. Гэвч Байнгын хорооны ирц хүрээгүй учраас энэ асуудлыг хэлэлцээгүй. Гэвч ирц бүрдүүлэхгүй байх зохион байгуулалттай ажил явж байгаа юм байна. Ковидын үеийн мөнгө санхүүтэй холбоотой олон зүйлийг нуун дарагдуулах, гэхдээ мэдээлэлгүй, шинжээчгүй сонсгол явуулсан нэр зүүж, бүх зүйл хуулийн дагуу явсан юм шиг харагдуулах зорилготой юм байна. Өмнө нь ковидын үеийн төсөв, санхүүгийн асуудлаар Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан Түр хороо байгуулагдаж байсан. Байнгын хорооны хурал дээр С.Чинзориг сайд “Бүх зүйл ном журмын дагуу байгаа. Мэдээллүүдийг хангалттай өгсөн. Гэтэл яагаад хойшлуулъя гэж байгаа юм. Шинжээчгүй ч гэсэн хийе” гэж хэлсэн. Бид Эрүүл мэндийн сайд руу гурван бичиг хүртэл өгсөн. Нэг өвчтөнг найман сая төгрөгөөр эмчилж байсан бол сүүлдээ 100 мянган төгрөг болж хувирсан. Энэ мэт олон асуудлыг албан бичгээр асуусан ч ямар ч хариу өгөөгүй.

-Нийт 12 их наяд төгрөгийн задаргааг мэдээлэхээс эрх баригчид татгалзаж байна гэж ойлгох уу?

-Ковидын хууль гэж гаргаад, нууцад авангуутаа бүгдийг нь шууд худалдан авалтаар хийчихсэн. Тендер огт зарлагдаагүй. Яг л ногоон автобусны худалдан авалт шиг явагдсан. Үүний ард иргэдийн мэдэх эрхтэй маш олон асуудал байгаа. Жишээлбэл, 20 мянган төгрөний үнэтэй даавуун маск авч гэнэ гээд л яриад байсан. Үүнийхээ материалыг өгөөч гэхээр тэдэн төгрөгөөр авсан л гэсэн зүйл ирдэг.

-Шинжээч томилж чадахгүй юм байна. Цаашдаа яах юм бэ?

-Шинжээчгүй гэдэг чинь хоёр талтай. Уг нь шинжээч албан ёсны шинжилгээ хийгээд дүгнэлт танилцуулах ёстой. Гэтэл шинжээчгүй сонсгол болно гэдэг чинь тэнд орж байгаа хүмүүс өөрсдийн байр сууриа л илэрхийлээд өнгөрөх нөхцөл үүсэж байна. Ингэж л ард түмнээс ковидын үеийн будлиан булхайг нуун дарагдуулах вэ, хэрхэн чанаргүй сонсгол явуулах уу гэсэн зохион байгуулалттай ажлыг хийж байна. Тэгэхээр энэ сарын 23, 24-нд энэ сонсгол болохгүй. Сонсголын товыг дахин зарлаж, ингэхдээ хангалттай хэмжээний мэдээ, материал авч, шинжээч ажилласан байх гэсэн шаардлагыг хангах ёстой. Гуравхан шинжээч 14 хоногийн хугацаатай ажиллуулъя л гэж байгаа. Хөгжлийн банкны сонсгол дээр хэдэн шинжээч, хэд хоног, ямар үнэ хөлсөөр ажиллуулсан бэ гэвэл том мөнгөн дүн гарна. Эрх баригчид хийе гэснийгээ л хийж, улс төрийн зорилгоор ашигладаг, хийхгүй гэснээ хэрхэн саатуулж болдог вэ гэдгийг эндээс харж болно.

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн