Дэлхий
Оросын иргэн коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдлээ
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминЯпоны Йокохама хотын боомтод саатуулагдсан “Diamond Princess” хөлгийн зорчигчид дундаас ОХУ-ын харьяат эмэгтэй шинэ төрлийн коронавирусийн халдвартай нь тогтоогджээ. Энэ тухай ОХУ-аас Япон улсад суугаа Элчин сайдын яам мэдэгджээ.
Хөлөг онгоцонд байгаа хүмүүсээс коронавирусийн /COVID-19/ шинжилгээ авах үеэр ОХУ-ын иргэнээс энэ вирус илэрсэн байна. Түүнийг ойрын хугацаанд эмнэлэгт хүргэх бөгөөд одоо хөлөг онгоц дээр эмчилгээ хийлгэж байгаа аж.
Энэ тохиолдол нь Оросын иргэд дунд коронавирусийн халдвар илэрсэн анхны тохиолдол болж байна.
“Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээрээс өчигдөр 99 хүнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 454 болжээ.
Тус аяллын хөлгөөр дэлхийн 50 улсын харьяат, нийт 3,700 хүн зорчиж байсан юм