CRI Монгол радио
Өмнөд Хятадын тэнгис дэх Америкийн хуйвалдаан
Яаж бодсон ч АНУ, Филиппин хоёр тал хамтран жүжиглэж, хэргээ бусдад тохож байгаа явдал юм. Хятадын Тэнгисийн хамгаалалтын газрын нийтэлсэн видео бичлэгээс үзвэл, 22-ны өдөр Филиппиний хөлөг онгоц Хятадын хатуу анхааруулгыг үл ойшоож, аюултай байдлаар Хятадын хөлөг онгоц руу ойртож, мөргөлдсөн байна. Хятадын хамгаалалтын газар Филиппиний хөлөг онгоцны эсрэг хуулийн дагуу шаардлагатай хууль сахиулах арга хэмжээ авсан юм. Тухайн газар дээрх үйл ажиллагаа мэргэжлийн түвшинд тэвчээртэй байсныг зураг дүрс бүрэн нотолно.
Рэнь Ай Жяо-гийн бүрэн эрхийн тухайд олон улсын хамтын нийгэмлэг эрт дээр үеэсээ түүнийг Хятадын Наньша олтригийн нэг хэсэг, Хятадын нутаг дэвсгэр бөгөөд НҮБ-ын дүрэм зэрэг олон улсын хууль тогтоомжид нийцдэг гэсэн нийтлэг ойлголтод хүрсэн юм. 24 жилийн өмнө Филиппиний байлдааны хөлөг онгоцнууд Рэнь Ай Жяо-гийн “далайн эрэг дээр” хууль бусаар байрлаж, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхэд ноцтой халдсан юм. Асуудлыг шийдвэрлэхийн тулд Хятад улс асар их хүлээцтэй, тэвчээртэй байж, Филиппинтэй олон шат дамжлага, зам сувгаар нягт харилцаа холбоо тогтоож, хууль бусаар “далайн эрэг дээр байрласан” байлдааны хөлөг онгоц руу барилгын материал зөөхгүй байж, байлдааны хөлгийг аль болох хурдан авч явахыг Филиппинээс шаардсаар юм. Өнгөрсөн хугацаанд Хятад Филиппин хоёр орон харилцаа холбоогоор дамжуулан Рэнь Ай Жяогийн нөхцөл байдлыг нэлээд сайн зохицуулж, энэ талаар ойлголцолд хүрч ирсэн юм.
Гэвч энэ жилээс эхлэн Филиппин Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Хятадын Хуан Янь Дао, Рэнь Ай Жяо ойролцоо удаа дараа нэвтэрч, зориудаар асуудал үүсгэж байна. Филиппин мөн зориудаар хуурамч мэдээлэл тарааж, олон улсын олон нийтийн санаа бодолд өрөвдөм дүр үзүүлж, Хятад улс жижиг улс орнуудад дээрэлхэж байна гэсэн буруу ойлголтыг хүмүүст төрүүлэх зорилготой байна.
Филиппиний хэвийн бус үйл ажиллагааны талаар Зүүн өмнөд Азийн асуудлыг удаан жил судалж буй эрдэмтэн хэлэхдээ, үүний цаанах хамгийн том хүчин зүйл нь АНУ юм гэжээ. Одоогийн байдлаар АНУ Хятадыг шахаж хязгаарлах “Энэтхэг-Номхон далайн стратеги” гэгчийг түргэсгэн хэрэгжүүлж байгаа бөгөөд Зүүн өмнөд Азийн орнууд нь үүний чухал хэсэг юм. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын өндөр албан тушаалтнууд Зүүн Өмнөд Азийн орнуудад ойр ойрхон айлчилж, Хятад, АНУ-ын аль нэг талыг сонгох тухай холбогдох улс орнуудад шахалт үзүүлж, Өмнөд Хятадын тэнгист маргаан үүсгэхийг ашиглан Зүүн Өмнөд Азийн орнууд болон Хятад улс хоорондын үл ойлголцлыг бий болгон, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах зорилготой байна.
АСЕАН-ы орнуудын дунд Филиппин АНУ-тай “онцгой” харилцаатай байдаг. Филиппин нэгэн цагт АНУ-ын колони байсан. Өнөөдрийг хүртэл АНУ өөрийн “холбоотон” Филиппиний гадаад болон аюулгүй байдлын бодлогод асар их нөлөө үзүүлсэн хэвээр байна. 2022 оны зургадугаар сард Филиппиний шинэ засгийн газар засгийн эрхэнд гарсны дараа АНУ шахалт, турхиралтаа нэмэгдүүлсэн бөгөөд Филиппиний Вашингтонд түшиглэх хандлага илт харагдаж байв.
Филиппиний үүднээс авч үзвэл, Хятад, Филиппиний хооронд маргаан, сөргөлдөөн гарвал АНУ тэднийг дэмжинэ гэдэгт тус улсын зарим дотоодын улс төрийн хүчнүүд итгэж байна. Гэхдээ Афганистанаас ухарсан зэрэг АНУ-ын удаан хугацааны турших үйл ажиллагаанаас харахад АНУ найдваргүй гэдэг дохиог бүх холбоотондоо тодорхой өгсөөр байгаа юм.
Эцсийн дүгнэлтээр, Рэнь Ай Жяо-гийн асуудал бол Хятад Филиппин хоёр талын асуудал, АНУ-тай холбоогүй учраас энэ талаар зааж дохих эрхгүй. Филиппин АНУ-д найдаж тэнгис дээр өдөөлт хийхээ зогсоох ёстой. Хятад улс нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашиг сонирхлоо тууштай хамгаална.