Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Өмнөд Хятадын тэнгис дэх Америкийн хуйвалдаан

Нийтэлсэн

Саяхан Өмнөд Хятадын тэнгист дахин шуугиан дэгдлээ: Филиппиний иргэний хоёр хөлөг онгоц, эргийн хамгаалалтын хоёр хөлөг онгоц Хятадын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Хятадын Наньша олтригийн Рэнь Ай Жяо ойролцоо хүрч, хууль сахиулах ажиллагаа явуулж байсан Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоц болон хэвийн ажиллаж байсан Хятадын загас агнуурын завьтай аюултай мөргөлдсөн байна. Үүгээр зогсохгүй Филиппин харин Хятадыг “санаатай өдөөн хатгалга” хийлээ хэмээн буруутгав. АНУ-ын Төрийн департамент мөн нэн даруй мэдэгдэл гаргаж, хууль ёсонд нийцэх Хятадын  хууль сахиулах үйл ажиллагааг буруутган,  Филиппиний  өдөөн хатгалгыг дэмжихийн тулд “АНУ Филиппиний хамтын  хамгаалалтын гэрээ”-нээс иш татсан байна.

Яаж бодсон ч АНУ, Филиппин хоёр тал хамтран жүжиглэж, хэргээ бусдад тохож байгаа явдал юм. Хятадын Тэнгисийн хамгаалалтын газрын нийтэлсэн  видео бичлэгээс үзвэл, 22-ны өдөр Филиппиний хөлөг онгоц Хятадын хатуу анхааруулгыг үл ойшоож, аюултай байдлаар Хятадын хөлөг онгоц руу ойртож, мөргөлдсөн байна. Хятадын хамгаалалтын газар  Филиппиний хөлөг онгоцны эсрэг хуулийн дагуу шаардлагатай хууль сахиулах арга хэмжээ авсан юм. Тухайн газар дээрх үйл ажиллагаа  мэргэжлийн түвшинд тэвчээртэй байсныг зураг дүрс бүрэн нотолно.

Рэнь Ай Жяо-гийн бүрэн эрхийн тухайд олон улсын хамтын нийгэмлэг эрт дээр үеэсээ түүнийг Хятадын Наньша олтригийн нэг хэсэг, Хятадын нутаг дэвсгэр бөгөөд НҮБ-ын дүрэм зэрэг олон улсын хууль тогтоомжид нийцдэг гэсэн нийтлэг ойлголтод хүрсэн юм. 24 жилийн өмнө Филиппиний байлдааны хөлөг онгоцнууд Рэнь Ай Жяо-гийн “далайн эрэг дээр” хууль бусаар байрлаж, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхэд ноцтой халдсан юм. Асуудлыг шийдвэрлэхийн тулд Хятад улс асар их хүлээцтэй, тэвчээртэй байж, Филиппинтэй олон шат дамжлага, зам сувгаар нягт харилцаа холбоо тогтоож, хууль бусаар “далайн эрэг дээр байрласан” байлдааны хөлөг онгоц руу барилгын материал зөөхгүй байж, байлдааны хөлгийг аль болох хурдан авч явахыг Филиппинээс шаардсаар юм. Өнгөрсөн хугацаанд Хятад Филиппин хоёр орон харилцаа холбоогоор дамжуулан Рэнь Ай Жяогийн нөхцөл байдлыг нэлээд сайн зохицуулж, энэ талаар ойлголцолд хүрч ирсэн юм.

Гэвч энэ жилээс эхлэн Филиппин Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Хятадын Хуан Янь Дао, Рэнь Ай Жяо ойролцоо удаа дараа нэвтэрч, зориудаар асуудал үүсгэж байна. Филиппин мөн зориудаар хуурамч мэдээлэл тарааж, олон улсын олон нийтийн санаа бодолд өрөвдөм дүр үзүүлж, Хятад улс жижиг улс орнуудад дээрэлхэж байна гэсэн буруу ойлголтыг хүмүүст төрүүлэх зорилготой байна.

Филиппиний хэвийн бус үйл ажиллагааны талаар Зүүн өмнөд Азийн асуудлыг удаан жил судалж буй эрдэмтэн хэлэхдээ, үүний цаанах хамгийн том хүчин зүйл нь АНУ юм гэжээ. Одоогийн байдлаар АНУ Хятадыг шахаж хязгаарлах “Энэтхэг-Номхон далайн стратеги” гэгчийг түргэсгэн хэрэгжүүлж байгаа бөгөөд Зүүн өмнөд Азийн орнууд нь үүний чухал хэсэг юм. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын өндөр албан тушаалтнууд Зүүн Өмнөд Азийн орнуудад ойр ойрхон айлчилж, Хятад, АНУ-ын аль нэг талыг сонгох тухай холбогдох улс орнуудад шахалт үзүүлж, Өмнөд Хятадын тэнгист маргаан үүсгэхийг ашиглан Зүүн Өмнөд Азийн орнууд болон Хятад улс хоорондын үл ойлголцлыг бий болгон, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах зорилготой байна.

АСЕАН-ы орнуудын дунд Филиппин АНУ-тай “онцгой” харилцаатай байдаг. Филиппин нэгэн цагт АНУ-ын колони байсан. Өнөөдрийг хүртэл АНУ өөрийн “холбоотон” Филиппиний гадаад болон аюулгүй байдлын бодлогод асар их нөлөө үзүүлсэн хэвээр байна. 2022 оны зургадугаар сард Филиппиний шинэ засгийн газар засгийн эрхэнд гарсны дараа АНУ шахалт, турхиралтаа нэмэгдүүлсэн бөгөөд Филиппиний Вашингтонд түшиглэх  хандлага илт харагдаж байв.

Филиппиний үүднээс авч үзвэл, Хятад, Филиппиний хооронд маргаан, сөргөлдөөн гарвал АНУ тэднийг дэмжинэ гэдэгт тус улсын зарим дотоодын улс төрийн хүчнүүд итгэж байна. Гэхдээ Афганистанаас ухарсан зэрэг АНУ-ын удаан хугацааны турших үйл ажиллагаанаас харахад АНУ найдваргүй гэдэг дохиог бүх холбоотондоо тодорхой өгсөөр байгаа юм.

Эцсийн дүгнэлтээр, Рэнь Ай Жяо-гийн асуудал бол Хятад Филиппин хоёр талын асуудал, АНУ-тай холбоогүй учраас энэ талаар зааж дохих эрхгүй.  Филиппин АНУ-д найдаж тэнгис дээр өдөөлт хийхээ зогсоох ёстой. Хятад улс нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашиг сонирхлоо тууштай хамгаална.

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр2 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр2 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент2 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр2 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ4 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий5 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм5 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?