CRI Монгол радио

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ярилцлага өгөв

Нийтэлсэн

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин саяхан Кремлийн ордонд “LEADERS TALK” нэвтрүүлэгт тусгай ярилцлага өгсөн билээ. Хятад, Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа түүхийн хамгийн өндөр түвшинд хүрсэн бөгөөд улам ч урагшлан хөгжиж байна.

В.Путин хэлэхдээ, энэ бол 20 жилийн хугацаанд нямбай сайтар удирдаж, тогтвортой хөгжсөний үр бүтэмж юм. “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах санаачилгын 10 жилийн ой тохиож байна. Энэ санаачилга улс орнуудын хүчин чадлыг төвлөрүүлж, хамтын хөгжилд хүрэх зорилт тавьж буйг сайшааж байна гэв. Тэрбээр Ши Жиньпин даргыг үнэхээр дэлхий дахины удирдагч хэмээн үнэлсэн бөгөөд бодлогын үргэлжилсэн шинж чанарын хувьд Хятад улсын хөгжил бол өвөрмөц давуу талтай гэв.

В.Путин ярилцлагадаа, олон туйлт дэлхийн чиг хандлага бол хориглогдошгүй гэдгийг онцолж, “дүрэм тогтоолд суурилсан дэглэм” гэгч нь хүйтэн дайны сэтгэхүйн үлдэгдэл гэсэн байна.

Exit mobile version