CRI Монгол радио
Ван И, Энтони Блинкен нар хэлэлцээ хийв
Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И өчигдөр /10-р сарын 26-нд/ Вашингтонд түүнтэй хэлэлцээ хийжээ.
Энэ оны 6-р сард Энтони Блинтен БНХАУ-д айлчилсны дараа Хятадын Гадаад харилцааны сайдын хариу айлчлал хийж байгаа нь энэ юм. Хоёр тал Хятад, Америкийн харилцаа, хамтаар анхаарч буй бусад асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна. Хэлэлцээ өнөөдөр, 10-р сарын 27-нд үргэлжилж байна.