CRI Монгол радио
ХТРТ Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагатай хамтарч ажиллана
Тухайн бүс нутгийн цагаар 10 дугаар сарын 26-нд Хятадын Төв Радио Телевиз, Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллага Швейцарын Женевт хамтын ажиллагааны хүсэл зоригийн бичигт гарын үсэг зурав. Хоёр тал цаашид оюуны өмчийн эрхийг хамгаалах, сурталчлах, олон улсын харилцааны үйл ажиллагаа өрнүүлэх талаар эрчимтэй хамтын ажиллагаа өрнүүлэхээр болов. Төв хорооны суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн болон Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын захирал Дарен Танг хоёр талыг төлөөлөн гарын үсэг зурав.
Шэнь Хайшюн хэлэхдээ, ХТРТ нь Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагатай гүнзгий хамтын ажиллагааны харилцаа байгуулж, дижитал эринд хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологиуд түргэн хөгжиж байгаа боломж ба сорилтод хамтдаа хандан, мэдээллийн хэрэгслийн хүчин чадлаар дэлхийн оюуны өмчийн эрхийн засаглал илүү шударга, зүй зохистой чиглэлд хөгжихийг урагш ахиулахад бэлэн байна гэв.
Хоёр тал цаашид оюуны өмчийн эрхийн олон улсын дүрэм тогтоол байгуулж боловсронгуй болгоход түлхэц өгч, зохиогчийн эрхийг хамгаалах үзэл ойлголтыг дээшлүүлэх сурталчилгааны ажиллагаа өрнүүлж, интернет сүлжээний орчин дахь зохиогчийн эрхийн хамгаалалтад тулгарсан сорилтын эсрэг тэмцлийг эрчимжүүлэх тухай семинар, харилцаа солилцоо өрнүүлнэ гэж хамтын ажиллагааны хүсэл зоригийн бичигт тусгажээ.