Энтертайнмент
“ESL Challenger Jonköping 2023” тэмцээнд Ази тивийг төлөөлөн Хятадын баг оролцоно
- “ESL Challenger at DreamHack Winter 2023” тэмцээн Шведийн Йёншөпинг хотод болно
- Тус тэмцээнд оролцох Азийн ганц эрхийн төлөөх сонгон шалгаруулалтын тэмцээн болов
- Хятадын “TYLOO” баг Монголын “The MongolZ” багийг хожиж эрхээ авав
CS2-ын хамгийн том лиг “ESL Pro League Season 19”-ийн эрх олгох “ESL Challenger at DreamHack Winter 2023” тэмцээн Шведийн Йёншөпинг хотод болно.
Арваннэгдүгээр сарын 24-26-ны хооронд болох тус тэмцээнд оролцох Азийн ганц эрхийн төлөөх сонгон шалгаруулалтын тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж Хятадын “TYLOO” баг эрхээ авлаа.
Сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд Хятадын TYLOO, “Rare Atom”, “Wings Up Gaming” болон Монголын “The MongolZ” багууд өрсөлдсөн юм.
- 11 САРЫН СПОРТ: PUBG Mobile, Mobile Legends-ийн дэлхийн дэвжээнд Монгол багууд
- CS2-ын анхны их дуулгад “Faze Clan” түрүүллээ
- “Valve” компани “Counter-Strike” цувралын шинэ тоглоомоо гаргалаа
Монголын баг хасагдах шатанд Rare Atom-ыг 2-0 харьцаагаар хожсон ч TYLOO багт 2-1 (Nuke 4-13, Mirage 13-9, Overpass 10-13) харьцаагаар хожигдож доод хүснэгт рүү унасан. Улмаар Rare Atom-ыг дахин 2-0 харьцаагаар хожсон бөгөөд гранд финалд TYLOO багт мөн ижил map-д (Nuke 13-7, Mirage 6-13, Overpass 13-10), ижил дүнгээр ялагдал хүлээв.
Өмнө TYLOO баг нь хуучнаар Rare Atom багийн бүрэлдэхүүнийг нэгтгэсэн бол Rare Atom, Wings Up Gaming багууд Европ болон Хятад тоглогчдоос багаа бүрдүүлээд удаагүй байгаа юм.
Харин Монголын The MongolZ баг Senzu М.Азбаярыг багтаа нэгтгэснээс хойших анхны том тэмцээндээ орсон нь энэ байв.