Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Б.Жавхлан: Ирээдүйн өв санд 2.7 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн

Нийтэлсэн

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн баасан гарагийн (2023.10.27) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр, Хүний хөгжил сангаас шилжин ирсэн өр төлбөрийг 2019 онд бүрэн барагдуулж дуусгаснаар Ирээдүйн өв санд хуримтлал үүсэж эхэлсэн хэмээгээд, 2022 оны жилийн эцсийн байдлаар тус санд 2,7 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн гэлээ.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2020 онд, сангийн хөрөнгийг 2025 он хүртэл Засгийн газрын гадаад өрийн дарамтыг харгалзан санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хуримтлуулах тухай, 2022 онд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилна гэж үаасан. Үүний дагуу 2023 онд тус санд 550 тэрбум төгрөг хуваарилсан бөгөөд 2024 онд 1,3 их наяд төгрөгийн орлого нэмж төвлөрүүлэхээр байгааг Сангийн сад мэдээлэлдээ дурдав.

Сангийн яам нь тус сангийн хөрөнгийн удирдлагын хэрэгжүүлэхдээ хуримтлуулсан хөрөнгийн найдвартай, аюулгүй байдлыг хангахад анхаар байгааг тэрбээр онцлоод, хуульд заасны дагуу 2024 оны 12 сарын 31 гэхэд бий болох 4.3 их наяд төгрөгийн хуримтлалыг 2025 онд Ирээдүй өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх корпорацид хүлээлгэж өгөхөөр одооноос бэлтгэл ханган ажиллаж байна гэв.

 

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, 2022 онд Ирээдүйн өв санд яагаад хуримтлал нэмээгүй, хуримтлалын найдвартай байдлыг хэрхэн хангаж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, хууль зүй зохитойгоор хэрэгжээд явсан бол өнөөдрийн үнэ цэн нь ямар байх байсан тухай болон нөхөн сэргээгддэггүй байгалийн баялгийн өгөөжийг хуримтлуулах Баялгийн сангийн талаар Засгийн азар ямар чиглэл барьж байгаа талаар асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл өнгөрсөн жил хүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас олгосон нь төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн, сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан үйл явдал болсныг шүүмжлэв.

Сангийн сайд Б.Жавхлан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан хоёр өөр болохыг тайлбарлаж, 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс Ирээдүйн өв санг төрийн сангаас тусгаарлаж, жинхэнэ ассет менежментийн удирдлагаар ажиллуулна гэлээ. Мөн, хүүхдийн мөнгийг тус сангаас олгосон нь төсвийн алдагдал санхүүжүүлсэн хэрэг биш гэдгийг онцолж, Засгийн газар анх 8.8 их наяд төгрөгийн буюу 12 хувийн алдагдалтай төсөв хүлээн авснаа одоо 2.8 хувь болтол бууруулж чадсан гэлээ.

 

Асуулгын хариутай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, сангийн хөрөнгийн зарцуулалт, хуваарилалтыг 2025 оныг хүртэл таван жилээр хойшлуулсны үндэслэл, энэ хугацаанд инфляци, ханшийн уналтын нөлөөгөөр сангйин хуримтлалын үнэ цэнэ хэчнээн хувиар унасан, алдагдсан болмжийн тооцоог хийсэн эсэх, сангийн удирдлагыг хэрэгжүүлэх компанийг сонгох ажил ямар шатанд явж байгаа талаар асуув.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Ирээдүйн өв сангийн удирдлагыг 2025 онд хүртэл Төрийн сангийн удирдлагын хүрээнд хэрэгжүүлэхийг хуулиар Сангийн яаманд үүрэг болгосны дагуу бид ажиллаж байгаа, үнэ цэнийг хадгалах, нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэй найдвартай, аюлгүй байдлыг хангахад анхаарч байна, алдагдсан боломжийн тухайд зөвхөн Ирээдүйн өв санд бус Монгол Улсад бүхэлд нь оногдоно хэмээн хариулсан юм. Тэрбээр Төрийн сангийн удирдлага ихээхэн хүнд үеийг туулсан тухай дурдаад, Засгийн газар дотоод болон гадаад өр дээр дефолт үүсгэхгүйгээр бүх зүйлийг амжилттай зохицуулж чадсан гэсэн юм. Мөн сангийн удирдлагыг хэрэгжүүлэх компанийг сонгох ажил үргэлжилж байгаа талаар тэрбээр товч дурдав.

 

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр үг хэлэв. Тэрбээр, Ирээдүйн өв санд нийт 5.4 их наяд төгрөг цугларснаас одоо 2,7 их наяд төгрөг хадгалагдаж байна. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 6.3.1-д, сангийн хөрөнгийн үнэ цэнийг хадгалж, арвижуулна гэж заасан боловч харамсалтай нь арвижаагүй, үнэ цэнээ алдсан. Үүнд хариуцсан хүмүүс нь санаачлагагй ажиллаж байна, төрийн мөнгө учраас эзэнгүй байна хэмээн шүүмжилсэн юм.

Тэрбээр хуулийн заалтууд хэрэгжээгүй талаар нэг бүрчлэн танилцуулаад, тус сан ажиллаж, өгөөжөө олох боломж байсан гэдгийг онцолж, хөрөнгийг Монголбанканд хадгалж байхаар нийслэлээс гаргах жилийн 17 хувийн өгөөжтэй бондод оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн тэрбээр гадаад улсуудын баянгийн сангуудыг жишээлэн ярьж, 2025 он хүртэл нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй тул Ирээдүйн өв сангийн удирдлагыг төрийн сангаас тусгаарлах хугацааг эргэн харж, үр ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийж өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасүрэн тайлбар хэлэв. Тэрбээр, Ирээдүй өв сангийн хөрөнгөөс Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу нэмзэг бүлгийн хүүхдийн мөнгийг олгоод, үлдсэнийг нь бүх хүүхдүүдэд хадгаламж хэлбэрээр олгох нь зүйтэй гэсэн өөрийн хувийн болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн саналыг хэлэв. Энэ нь төсөв тэлэлттэй, инфляцыг магадгүй гэсэн үндсэн дээр нийт эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал үр дүнтэй гэж тус зөвлөл үзсэн байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Баялгийн сантай байхаар, түүний хуримтлалын дийлэнхийг ард түмэнд олгоно гэж заасан хэмээн тэрбээр дурдаад, Баялгийн сангаа бий болгож түүнээсээ Ирээдүйн өв сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, Нийгмийн даатгалын хуулийн заасан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 2.0 хувиар бүрдүүлэх Тэтгэврийн нөөц сангийн дутагдах хөрөнгийг Баялгийн сангаас санхүүжүүлж иргэддээ хадгаламжтай болгох нь зүйтэй гэсэн юм. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн байгалийн баялгийг ирээдүй ба өнөөгийн үеийнхэнд тэгш, хүртээмжтэй, шударга хуваарилна гэсэн зарчимд нийцнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас 2020 онд өргөн мэдүүлж, батлуулах хуваарьтай байсан боловч одоо болтол өргөн баригдаагүй байгааг сануулсан юм. Тэрбээр, алдагдсан боломжийн өртөг гэж тооцвол маш өндөр тоо гарч магадгүй хэмээгээд, энэхүү хуримтлалын сангийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, ирээдүйн үеийнхэнд зориулагдсан байгалийн баялгийн сан маань ямар байдалтай болчихсон бэ гэдэгт дүгнэлт хийвэл зохино гэлээ. Энэ талаар Төсвийн байнгын хорооноос хийсэн судалгааны тайланг ойрын хугацаанд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг тэрбээр тус Байнгын хороонд зөвлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ

Дэлхий19 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм2 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент2 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий2 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр2 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий2 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий4 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм4 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент4 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент4 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа