Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Та хэдэн төгрөгийн ногдол ашиг авах вэ?

Нийтэлсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК иргэдэд анх удаа ногдол ашиг олгохоор болсон.  Тус компанийн хувьцааг 2 511 000 иргэн эзэмшиж байна.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай 1 сая 80 мянга, 750 ширхэг хувьцаатай 67 мянга 500, 741 ширхэг хувьцаатай 334 мянга 500 иргэн байна. Эдгээр гурван төрлийн хувьцаа эзэмшигч нийт 2 сая 800 иргэнд 66-96 мянган төгрөгийн ногдол ашиг олгох юм.

 

Та хэдэн ширхэг хувьцаатай вэ?

 

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд дараах төрлөөр хишиг хувь хүртсэн иргэд хамрагдана. Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон юм.

 

  • 2011 онд оюутны сургалтын төлбөр /500,000 төгрөг хүртэл/

 

  • 2012 онд оюутны сургалтын төлбөр /491,960 төгрөг хүртэл/

 

  • 2011 онд эрүүл мэндийн даатгал /8.040 төгрөг хүртэл/

 

  • Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр

 

Дээрх хэлбэрээр мөнгөн тэтгэмж аваагүй болон Засгийн газарт хувьцаагаа арилжаагүй иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг байх ёстой. Тухайлбал Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаатай, 200 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаатай, 100 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа гэсэн үг.

 

Ногдол ашгаа авахын тулд иргэд хувьцааны данс нээлгэсэн байх ёстой. Гэвч одоогоор хувьцаа эзэмшигчдийн 580 орчим мянга нь хувьцааны дансгүй байгаа аж. Иймд хувьцааны дансаа хэрхэн нээлгэх зөвлөмжийг хүргэе.

.

ХУВЬЦААНЫ ДАНС НЭЭХ ГУРВАН АЛХАМ:

 

 

НЭГДҮГЭЭР АЛХАМ: Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгахыг хүсвэл ЭНД дарж, өөрийн регистрийн дугаарыг кирилл үсгээр шивж оруулан шалгах боломжтой. Харин Монгол улсын Үндэсний Аж Ахуйн Нэгжүүд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноо шалгахыг хүсвэл мөн адил дээрх цахим хуудсанд буй “Регистр” гэсэн холбоосыг дарна. Мөн 1800-1072 дугаарын утсаар мэдээлэл авах боломжтой юм.

 

ХОЁРДУГААР АЛХАМ: Монголын хөрөнгийн биржийн сайтад хандан бүртгэлтэй брокерийн компаниудаас сонгоно.

 

  • Үйл ажиллагаа явуулсан туршлага, нэр хүнд
  • Тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх
  • Байршил, техник тоног төхөөрөмж, харилцах боломжууд гэх мэт
  • Данс нээлгээгүй тохиолдолд брокерын компанид хандан данс нээлгэх боломжтой.

 

ГУРАВДУГААР АЛХАМ: Сонгосон брокерийн компанидаа бичиг баримтаа авч очин дансаа нээлгэнэ.

 

  • Иргэний үнэмлэх
  • Төрсний гэрчилгээ /насанд хүрээгүй хүүхдийн/
  • Сонгосон брокерийн компани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч болно.
  • Брокерт хандан данс нээлгэснээр та хувьцаагаа өөрийн дансанд баталгаажуулсан гэсэн үг юм.

 

БРОКЕРОО ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

 

Монголд үйл ажиллагаа явуулж буй брокерийн компанийн мэдээллийг ЭНДЭЭС авах боломжтой.

 

Данс нээлгэсэн бол дахин нээлгэх ШААРДЛАГАГҮЙ

 

Хэрэв өмнө нь брокер компанид хандан хувьцааны данс нээлгэж байсан бол дахин данс нээлгэх шаардлагагүй юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2 511 000 иргэн эзэмшдэг. Тэдний 623 мянга нь хувьцааны данс нээлгэсэн байна. Үлдсэн 1.8 орчим хувьцааны дансаа нээлгэж байж 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэт оруулах эрх нь үүсэх юм.

Дэлхий15 цаг өмнө

Мартагдашгүй түүхийн улбаа 70 жил

Covid-191 өдөр өмнө

Путин Кремлийн ордонд Ши Жиньпинг цайлав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Орос хамтарсан мэдэгдэл нийтэлж, Хятад-Оросын стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргалаа

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин В.Путин нар сэтгүүлчидтэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

 “Хятад орноор аялахуй-2025” арга хэмжээ эхлэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин дарга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараав

CGTN мэдээ2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг Оросын хэвлэлээр цацагдаж эхэллээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Хятад, Оросын хүмүүнлэгийн хамтарсан арга хэмжээнд баярын захидал илгээв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин ОХУ-ын хэвлэлд гарын үсэгтэй нийтлэл нийтлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлалын утга учрыг гурван одон медалиар өгүүлэх нь

Улс төр4 өдөр өмнө

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс нийт 1278 ТҮЦ нүүлгэжээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин Ём Хе Ран: Э Сун аа, ээж нь шагнал авчихлаа

Улс төр4 өдөр өмнө

Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцлоо