Дэлхий

АНУ, БНХАУ зэвсэглэлийг хянах асуудлаар уулзалт хийнэ

Нийтэлсэн

АНУ, БНХАУ зэвсэглэлийг хянах асуудлаар уулзалт хийнэ гэж “Wall Street Journal” хэвлэл мэдээлжээ. Тус уулзалт нь Барак Обамагийн засаг захиргааны үеэс хойш болж буй анхны уулзалт.

Уулзалтын үеэр АНУ-ын тал Бээжингийн цөмийн үзэл баримтлал, цөмийн зэвсгээ нэмэгдүүлж буй талаар асуулт тавихаар зэхэж байна гэж тус хэвлэлийн эх сурвалж мэдээлжээ. Гэхдээ энэ уулзалт нь зэвсэглэлийг хязгаарлах асуудлаарх албан ёсны яриа хэлэлцээний эхлэл биш гэж эх сурвалж онцолжээ. Ийм хязгаарлалт АНУ, ОХУ хооронд үйлчилдэг. АНУ гурван талт зэвсэглэлээр хөөцөлдөх явдлаас сэргийлэхийг зорьж байна гэж эх сурвалж онцолжээ.

Exit mobile version