Дэлхий

Биньямин Нетаньяхугийн карьер дуусах дөхөж байна

Нийтэлсэн

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн карьер дуусах дөхөж байна гэж үзэж байгаа бөгөөд энэ талаар тэрбээр түүний ойр дотныхон нь төдийгүй Израилын Засгийн газрын тэргүүнтэй өөртэй нь хүртэл ярилцаж байгаа хэмээн Politico сэтгүүлд бичжээ.

Газын зурваст эрх барьж буй Хамас хөдөлгөөнийхөн өнгөрөгч аравдугаар сарын 7-нд Израилын өмнөд хэсэгт байрлах армийн байгууламж, суурин газруудад халдлага үйлдсэний улмаас 1400 орчим хүн амь үрэгдсэний дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд байсан. Тэгвэл Ерөнхий сайд Нетаньяхуг цэрэг арми, улс төрийн буруу тооцоо хийсэн. Мөн халдлагаас урьдчилан сэргийлж чадаагүй хэмээн буруутгагдах хүмүүсийн тоонд багтана хэмээн Цагаан ордон найдаж байна хэмээн бичжээ.

Хамас, Израилын дайн эхэлснээс хойш Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг огцрох талаарх мэдээлэл цацагдсаар буй. Тэгвэл “The Times of Israel” хэд хоногийн өмнө Засгийн газрын тэргүүнээс энэ талаар тодруулахад Нетаньяху “Би “ХАМАС”-ыг огцруулахыг л хүсэж байна. “Халагдах” ёстой хүмүүс бол Хамас бүлэглэлийнхэн. Тэднийг ялах нь миний үүрэг хариуцлага” гэж хариулсан юм.

Эх сурвалж: Politico

Exit mobile version