Дэлхий

COVID-19: БНХАУ-д халдвар авсан хүний тоо 72 мянгыг давлаа

Нийтэлсэн

БНХАУ-ын Эрүүл мэндийн хороо тус улсад дэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн тархалттай холбоотой  мэдээллийг өдөр бүр өгч байгаа юм.

 

Хоёрдугаар сарын 18-ны мягмар гаригийн өглөө өгсөн мэдээллээр, Хятадад халдварын улмаас нас барсан хүний тоо нэг хоногийн дотор 98-аар нэмэгдэж 1868 болсон бол 72,4 мянган хүн халдвар авчээ. Харин 12 мянган хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

 

Хятадын эрх баригчдын онцолсноор COVID-2019 /шинэ төрлийн титэм вирусийн албан ёсны нэр/ вирусийн тархалт саарч, нас баралт багасч байгаа гэнэ. Мөн сүүлийн 10 өдөр өмнө нь халдвар бүртгэгдсэн орнуудаас өөр газарт халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй юм. Ийнхүү халдварын тархалт буурч, нөхцөл байдал эергээр эргэх магадлалтай байгаа тул Хятад дахь олон улсын автомашин үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа сэргээж эхэлжээ.

 

ДЭМБ ч мөн нөхцөл байдлыг өөдрөгөөр харж байгаа ч анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг уриаллаа.

 

“Тоон мэдээллээс харахад шинээр халдвар авах нь буурч байна. Гэхдээ нөхцөл байдалд тун анхаарал сэрэмжтэй хандах хэрэгтэй. Халдвар буурч байгаа үзүүлэлт цаашид үргэлжлэх эсэхийг хэлэхэд эрт байна. Бид болзошгүй нөхцөл байдлыг авч үзэж байгаа” хэмээн ДЭМ-ын захирал мэдэгджээ.

 

Энд дуулгахад, олон нийтийг түгшээж буй шинэ төрлийн титэм вирусийг эмчлэх, урьдчилан сэргийлэх тал дээр Хятадын эмч нар томоохон алхмуудыг хийгээд байгаа юм. Шинэ төрлийн титэм вирусийг эмчлэх “Фави-пира-вир” эм худалдах зөвшөөрлийг БНХАУ -ын зохих байгууллагууд өгснөөр ням гаригт тус эмийг үйлдвэрлэж эхэлсэн. Энэ эм шинэ төрлийн титэм вирусийг эмчлэх төдийгүй урьдчилан сэргийлэхэд ч тустай хэмээн үйлдвэрлэгчид нь мэдэгдсэн юм.

 

ДЭМБ: COVID-19-ийн халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь ЭДГЭРЧ байна

 

ТИТЭМ ВИРУС: БНХАУ өвчнийг эмчлэх эм үйлдвэрлэж эхэлжээ

Exit mobile version