Энтертайнмент

Жюү жицү I Г.Гантулга ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Нийтэлсэн

Арабын нэгдсэн Эмират улсын АбуДаби хотноо болж буй жюү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн -94 кг жинд барилдсан МУБИС-ийн JUMP хөтөлбөрийн оюутан, тамирчин Г.Гантулга түрүүлж, аваргын алтан медаль хүртлээ.

Манай тамирчин эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНСУ-ын тамирчныг оноогоор, гуравдугаар тойрогт Оман улсын тамирчныг цэвэр, дөрөвдүгээр тойрогт Гүрж улсын тамирчныг оноогоор, зооны аваргын төлөө Казахстаны тамирчныг цэвэр, аваргын алтан медалийн төлөө ОХУ-ын тамирчныг оноогоор ялж, аварга болжээ.

Exit mobile version