Дэлхий

2024 онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд сайжрах боломжтой

Нийтэлсэн

VII-IX сард БНХАУ-ын эдийн засгийн өсөлт шинжээчдийн таамгийг давжээ.

Ирэх онд БНХАУ-ын эдийн засаг 2023 онынхоос ч хурдтай өсөх боломжтойг тус улсын Төв банкны Валютын бодлогын хорооны гишүүн асан Хуан Ипин “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр онцоллоо.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт одоогоор тав эсвэл 5.5 орчим хувьтай байна. Хэрэв нөхцөл байдал сайн байвал ирэх онд өсөлт энэ чигтээ хадгалагдах, эсвэл нэмж өсөх боломжтойг тэрбээр тодотгосон байна. Хэдий тийм боловч тус улсын эдийн засгийн сэргэлт сул байгааг илтгэх хэд хэдэн дохио зах зээлд ажиглагдлаа.

Тухайлбал: аравдугаар сард гарсан аж үйлдвэрийн тайлан шинжээчдийн таамагт хүрээгүй бол үйлчилгээний салбарт тооцоолоогүй өсөлтийн удаашрал ажиглагдсан байна.

Нөгөө талаар VII-IX сард БНХАУ-ын эдийн засгийн өсөлт таамгийг давснаар энэ онд тус улс таван хувийн өсөлтийн зорилтдоо хүрч чадна гэсэн итгэлийг нэмэгдүүлээд байгаа юм.

Exit mobile version