CRI Монгол радио

Ши Жиньпин, Олаф Шольц нар цахим уулзалт хийв

Нийтэлсэн

Өнөөдөр \11-р сарын 3-нд\ Хятад улсын дарга Ши Жиньпин Германы канцлер Олаф Шольц нар цахим уулзалт хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Германы харилцаа хоёр дахь 50 жилдээ орлоо. Хятад, Германы хамтын ажиллагаа нээлттэй, ажил хэрэгч бөгөөд тасралтгүй баяжиж, хөгжиж байна. Хоёр улс уур амьсгалын өөрчлөлт, ногоон өөрчлөлтийн асуудлаар яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны механизмыг байгуулсан. Уур амьсгалыг хамгаалах, ногоон өөрчлөлт, байгаль орчныг засах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн тулд анхны яриа хэлэлцээг аль болох хурдхан явуулах нь зүйтэй. Мөн  залуучууд, орон нутаг, найрсаг хотуудын хоорондын солилцоог бэхжүүлж, хүмүүсийн солилцоонд илүү таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой.  Хятадын 6 дахь удаагийн олон улсын импортын экспод Германы 130 гаруй аж ахуйн нэгж оролцох бөгөөд энэ нь Германы аж ахуйн нэгжүүд Хятадын хөгжилд итгэл үзүүлж буй хэрэг юм.

Хятад Герман бол хариуцлагатай том улс, хоёр орны харилцааг сайн хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ үзүүлэхээс гадна олон улсын дэг журам, олон талт үзлийг хамгаалж, дэлхийн сорилтыг хамтдаа зохицуулах ёстой гэж Ши Жиньпин онцлон тэмдэглэжээ.

Шольц хэлэхдээ, Герман Хятадын харилцаа Германы хувьд маш чухал юм. Германы тал хоёр орны сайн харилцааг үргэлжлүүлж, олон салбарын хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэхэд бэлэн байна, Германы компаниуд Хятадад улам их амжилтад хүрэхийг хүсэж байна. Хятад улсын хамт виз болон иргэдийн солилцоог хөнгөвчлөх, соёлын харилцааг эрчимжүүлэхэд Германы тал бэлэн байна. Герман Европын холбоо, Хятадын харилцааг нааштай хөгжүүлэхэд бэлэн байна.

Шольц Палестин-Израилийн мөргөлдөөн, Украины хямралын талаарх Германы байр суурийг танилцуулж, Хятад улстай нягт харилцаатай байх болно гэдгээ илэрхийлэв. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Европ зөрчилдөөнийг зохицуулж, хурцадмал байдлыг намжааж, бүс нутгийн энх тайван, хөгжлийг ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэх ёстой.

Exit mobile version