CRI Монгол радио

Хятад, Австралийн эрүүл тогтвортой харилцаа хэн алиндаа ашигтай

Нийтэлсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 6-ны үдээс хойш Бээжинд Австралийн ерөнхий сайд Энтони Албанезийг хүлээн авч уулзжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ жил ноён Гоф Витлэм Австралийн ерөнхий сайдын хувиар БНХАУ-д айлчилсны 50 жилийн ой тохиож байна. “Туслын ачийг далайгаар” гэдэг, Хятадын ард түмэн Хятад- Австралийн харилцааг “нээсэн” энэхүү агуу хүний ачийг хэзээ ч мартахгүй. Өдгөө бид Хятад, Австралийн харилцааны шинэ 50 жилийн нээж байна. Танай энэ удаагийн айлчлал өнгөрснийг залгамжилж, ирээдүйд чиглэсэн айлчлал гэж хэлж болно. Хятад-Австралийн эрүүл тогтвортой харилцаа нь хоёр орон, хоёр ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцэх төдийгүй, бүс нутгийн улс орнуудын  хамтын хүсэл хүлээлтэд нийцэх юм. Тиймд бид хоёр орны стратегийн иж бүрэн түншийн харилцааг тасралтгүй урагшлуулах ёстой гэжээ.

Энтони Албанез, Бээжинд биднийг халуун дотноор хүлээн авч уулзаж байгаа эрхэм Ши дарга танд баярлалаа. Бид Бали аралд уулзсанаас хойш бараг бүтэн жилийн нүүр үзэх гэж байна. Тэр үед бид хоёр орны нийтлэг ашиг сонирхлыг харгалзан, харилцаагаа цаашид хөгжүүлэх тухай нийтлэг ойлголтод хүрч байсан юм. Өнгөрсөн 50 жилд Хятад улс хэдэн зуун сая иргэдээ ядуурлаас гаргаж, агуу их амжилт тогтоосныг даян дэлхий хүндэтгэн бишрэх ёстой. Австрали улс дэлхийн бусад орнуудын нэгэн адилаар Хятад улсын эдийн засгийн эрүүл тогтвортой өсөлт, Хятад улс болон олно улсын хамтын нийгэмлэгийн нааштай харилцааг маш их сонирхож байна. Хоёр талт харилцааг эрчимжүүлэх нь хоёр ард түмэнд ач тусаа хүртээх болно гэжээ.

Exit mobile version