CRI Монгол радио

Хятад, Австралийн харилцаа сэргэсний учир…

Нийтэлсэн

“Хятад, Австрали хоёр талт харилцааны шинэ хуудсыг сөхөхөөр тохиролцсон”, “олон жилийн хурцадмал харилцаа нь эдийн засгийн хөгжилд саад учруулсаар ирсэн, энэ удаагийн уулзалт харин хоёр орны дипломат харилцаа сэргэж эхэлснийг харуулж байна”… Хятад, Австралийн удирдагчид энэ сарын 6-нд Бээжинд уулзсаны дараа барууны хэвлэлийнхэн ийн мэдээлсэн байна.

11-р сарын 6-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадад албан ёсны айлчлал хийж буй Австралийн ерөнхий сайд Энтони Албанесыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Ши Жиньпин хэлэхдээ, дэлхийн чиг хандлага гүнзгий өөрчлөгдөж байгаа энэ үед Хятад, Австралийн харилцааны хөгжлийн чиг хандлагыг баримталж, хоёр орны хамтын ашиг сонирхлоос үүдэж эрх тэгшээр харьцаж, санал зөрөлдөөнөө хойш тавин, хамтдаа амжилтад хүрэх Хятад, Австралийн харилцааг тогтоож, хоёр орны  стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулах ёстой гэв. Энтони Албанес хэлэхдээ, Австрали, Хятад хоёр орон улс төрийн тогтолцоо өөр байдаг учраас үзэл бодлын яалгаа зөрөөтэй байх нь хэвийн үзэгдэл, гэхдээ хоёр орны харилцааг санал зөрөлдөөнөөр тодорхойлж болохгүй, Австрали, Хятад хоёр орон өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхолтой, яриа хэлцэл, хамтын ажиллагаа нь зөв сонголт гэжээ.

Австралийн ерөнхий сайд долоон жилийн алгасаад Хятадад хийж буй нь энэ юм. Тэгвэл одоогоос тавин жилийн өмнөх 10-р сард Хятад, Австралийн дипломат харилцаа тогтоохыг ахиулж, Австралийн тухайн үеийн ерөнхий сайд Уитлам Бээжинд айлчилсан нь хоёр орны харилцааны хөгжил дэх түүхэн чухал үйл явдал байсан юм. Тухайн үед тэрээр Тэнгэрийн мандал цэцэрлэгт хүрээлэнд зочилж нандин зураг үлдээсэн байдаг. Харин тавин жилийн дараа Энтони Албанес Бээжинд ирж, цахим хуудсандаа Бээжингийн Тэнгэрийн мандал цэцэрлэгт хүрээлэнгээр зочилсон зургаа тавьжээ.

Хятад, Австралийн харилцаа урьд нь нэлээд урт хугацааны турш Хятад, барууны өндөр хөгжилтэй орнуудын харилцааны тэргүүн эгнээнд явсаар ирсэн юм. Австралийн худалдааны хамгийн том түншийн хувьд Хятад улсын өөрчлөлт, шинэчлэл, орчин үеийн бүтээн байгуулалт нь Австралид асар их боломжийг олгосон. Гэхдээ, Австралийн өмнөх хоёр ээлжийн засгийн газрын үед Америкийн “Энэтхэг-Номхон далайн стратеги” гэгчийг дагаж, Хуавэй компанийн 5G-ийг хориглож, Шиньжян, Өмнөд тэнгис зэрэг асуудлаар Хятадын эсрэг удаа дараа өдөөн хатгалга хийж, хоёр орны харилцааг ноцтой нөлөөлж, улмаар өөрийн орны ашиг сонирхлоо хохироосон юм.

Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын сайд асан Эндрю Робб саяхан “сүүлийн хэдэн жилд Хятад, Америкийн улс төрийн харилцаанд саад учрах бүрд Америкийн албаны хүмүүс Австралийн удирдагчдыг Америкийн өмнөөс үг хэлэх дүрд тоглуулсаар ирсэн, гэхдээ тэд харин юу ч үүсээгүй юм шиг Хятадтай үргэлжлүүлэн худалдаа хийсээр л байсан нь үнэхээр бидний дургүйцлийг хүрүүлсэн “ гэлээ. Энэ нь Австралийн дотоодынхон өмнөх засгийн газрынхаа Хятадын тухай ухаалаг бус  бодлогод сэтгэл дундуур байгааг харуулж байгаа юм.

Өнгөрсөн оны 11-р сард Ши Жиньпин Бали аралд ажлаа хүлээж аваад удаагүй байсан Албанестай уулзсан нь Хятад, Австралийн харилцааг сэргээж, сайжруулахад шууд түлхэц болсон юм. Тэгвэл энэ удаад Бээжин дэх уулзалтын үеэр Хятадын тал онцлохдоо, “бага тойрог дэлхийн өмнө тулгарч буй сорилтыг шийдвэрлэж чадахгүй, мөн өнөөгийн дэлхийн хүчтэй өөрчлөлт хувиралтыг дагаж чадахгүй”, “Ази, Номхон далайн бүс нутагт үймээн дэгдээхийг оролдсон хүмүүст бид юуны түрүүнд сонор сэрэмжтэй байж, эрс эсэргүүцнэ” гэж хоёр орны өнгөрсөн хэдэн жилийн турш оршиж байсан ээдрээтэй асуудлыг оноон хэлсэн байна. Тэд эдгээр жилүүдийн явсан мухардмал замналаасаа сургамж авч чадвал хоёр орны харилцааны хөгжил сая улс төрийн бат бэх суурьтай байж чадна.

Австралийн ерөнхий сайд Энтони Албанес энэ удаагийн Хятад дахь айлчлалын үеэр тусгайлан Хятадын олон улсын импортын VI экспогийн нээлтэд оролцсон. Уг экспод  Австралийн 200 компани оролцсон бөгөөд тэд Хятадын зах зээлд маш их хүлээлттэй байж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлж байлаа.

Австралийн худалдаа, аж үйлдвэрийн зөвлөлийн олон улсын үйл хэргийг зохицуулагч Уорвик Смит хэлэхдээ, хоёр улсын харилцаа сайжирснаар компаниуд урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд чухал ач холбогдолтой гэжээ.

Exit mobile version