CRI Монгол радио
Ү Жэний чуулган нээгдлээ
2023 оны Дэлхийн интернэтийн хурлын Ү Жэний чуулган 11-р сарын 8-нд Жэжян мужийн Ү Жэньд нээгдэж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулахын яамны сайд Ли Шүлэй оролцож илтгэл тавьжээ.
Гадаад дотоодын зочид төлөөлөгчид уг арга хэмжээний талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ, Ши Жиньпин дарга дэлхийн интернэтийн хөгжил, засаглалд тулгарч буй шинэ нөхцөл байдал, шаардлагад шинжлэх ухааны үүднээс дүн шинжилгээ хийж, хөгжлийг нэн тэргүүнд тавьж, цэцэглэн хөгжсөн, аюулгүй, хүртээмжтэй интернэт орон зайг бий болгохыг санаачилсан нь интернэт орон зайны хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахад зүг чиглэл заасан явдал юм. Үжэний чуулган нь 10 дахь жилдээ амжилттай зохиогдож, дижитал Хятад улсыг бүтээн байгуулах алхаа улам хурдассан, Хятад улс дэлхий нийттэй дэд бүтцээр идэвхтэй холболдож байгааг харуулж байна.