CRI Монгол радио
Импортын экспогийн талаар CGTN санал асуулга явуулжээ
Санал асуулгыг CGTN таван хэлээр дэлхийн дахинд явуулжээ. Санал өгсөн олон улсын оролцогчдын 92.8 хувь нь Хятад улс 6 жил дараалан импортын экспо зохион байгуулж, өндөр түвшинд нээлттэй байх хүчтэй дохио өглөө гэсэн байна. Оролцогчдын 83.6 хувь нь импортын экспо олны анхаарлыг маш их татаж байгаа нь олон улсын компаниуд чөлөөт худалдаа, нээлттэй зах зээлд итгэл дүүрэн байгааг харууллаа гэж хариулжээ. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 86.8 хувь нь импортын экспод оролцох нь олон улсын тодорхойгүй орчинд компаниуд тодорхой зүйлийг эрэлхийлэх чухал индэр болсон гэж үзсэн байна.
Оролцогчдын 82.5 хувь нь улс орнууд худалдаа хөрөнгө оруулалтаа чөлөөтэй, хялбар дөхөм болгож, эдийн засгийн нээлттэй байдлыг идэвхтэй цогцлоож, хамтран ажиллаж хамтдаа амжилт хүрэх замаар дэлхий нийтэд үр өгөөж хүртээх ёстой гэсэн байна. Мөн тэдний 87.2 хувь нь эдийн засгийн даяаршлыг хамгаалахад оруулсан Хятадын хичээл зүтгэлийг сайшааж, өөрчлөлт шинэчлэлтийн туршлага, нээлттэй үйл ажиллагаагаар Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулж, тэнцвэртэй, зохицолтой, тогтвортой хөгжилд хүрэхэд эерэг үүрэг гүйцэтгэлээ гэж үзжээ.