CRI Монгол радио
ОУВС Хятадын эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө нэмэгдүүлжээ
“Өчигдөр ОУВ Хятадын энэ жил болон ирэх оны эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллийг 5.4, 4.6 хувиар тус тус нэмэгдүүлсэн нь 10-р сарын төсөөллөөс 0.4 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт байв. ОУВС-ийн тэргүүн дэд захирал Гопинат, Хятадын эдийн засаг засгийн газрынхаа тогтоосон өсөлтийн зорилтдоо хүрэх магадлал ихтэй байна, энэ нь цар тахлын дараа Хятадын эдийн засгийн хүчтэй сэргэлтийг харуулж байна гэж хэлсэн, энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байна?” гэж сэтгүүлч асуулаа.
Ван Вэньбинь хэлэхдээ, сүүлийн үед JPMorgan Chase, UBS групп, Deutsche банк зэрэг банк санхүүгийн байгууллагууд ч энэ оны Хятадын эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө нэмэгдүүлсэн. Тэд Хятадын макро бодлогын үр нөлөө үргэлжилсээр бөгөөд 3-р улиралд Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой өсөж, дотоод хүчин чадал нь бэхжиж, хөгжлийн чанар чансаа нь тогтвортой дээшилж, эдийн засгийн үйл ажиллагаа улам эерэг болно хэмээ үзэж байна. Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад, уг судалгаанд хамрагдсан гадаадын компаниудын 70 хувь нь ирэх таван жилийн Хятадын зах зээлийн төлөв байдлыг өөдрөгөөр төсөөлсөн. Гадаадын компаниуд Импортын экэспо, Хятадын үйлчилгээний худалдааны үзэсгэлэн, Хятадын импорт экспортын үзэсгэлэн, Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэгт идэвхтэй оролцож, бодит үйл ажиллагаагаараа Хятадын зах зээлийг илүү нээх шийдвэр зоригоо харуулж байгаа юм. Хятад улс үргэлжлүүлэн өндөр түвшний нээлттэй байдлаа хадгалж, улс орнуудтай Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн боломжийг хуваалцаж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, дэлхийн хөгжил цэцэглэлтэд илүү их хүчин зүтгэл оруулахад бэлэн гэжээ.