CRI Монгол радио

Дэлхийн хөгжлийн форум Бээжинд эхэллээ

Нийтэлсэн

“Соёл иргэншлийн өв уламжлал ба орчин үеийн хөгжил” сэдэвт соёл иргэншлийн солилцоо ба дэлхийн хөгжлийн анхдугаар форум Бээжин хотноо болж байна. Форумд 30 гаруй улс болон бүс нутгийн 150 орчим улс төрч, бизнес эрхлэгч, эрдэмтэн, судлаачид оролцов. Адил бус соёл иргэншил хоорондын солилцоо, яриа хэлэлцээг бэхжүүлэх, дэлхий нийтийн үзэл ойлголтыг ойртуулах, систем, технологийн шинэчлэл, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой юм.

Шинэ хөгжлийн банкны ерөнхийлөгч Дилма Руссефф хэлэхдээ, “Өнөөгийн эрин үед даяаршил бол олон улсын эдийн засаг, материаллаг үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ нийгмийн хөгжил, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлаар ард иргэд яриа хэлэлцээ өрнүүлж, нийтлэг ойлголтод хүрэхэд тусалж байна.

Дэлхий нийтэд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд давхар стандарт, дээрэнгүй үзлийг болиулж, соёл иргэншлээр дамжуулан олон талт, шударга тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай. Дэлхийн соёл иргэншлийн оюун санааны үнэт баялгийн талаарх ойлголт, мэдрэмжийг гүнзгийрүүлэх ёстой гэжээ.

БНХАУ-ын Шанхай хотод төвтэй Шинэ хөгжлийн банк 2015 онд байгуулагдсан олон талт хөгжлийн банк бөгөөд БРИКС зэрэг шинээр хөгжиж буй орнууд болон хөгжиж буй орнуудын дэд бүтэц, тогтвортой хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх зорилготой юм.

Exit mobile version