CRI Монгол радио
Өвөр Монголд чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулна
Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын гол зангилаа, Хятадын баруун бүсийн хуурай газар, далайн замын чухал гарцын хувьд Өвөр Монгол умард зүгт нээлттэй байлгах гүүр гарцыг сайжруулахын тулд бүх хүч чадлаа дайчлах болно гэж өнөөдөр болсон Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хурал дээр ӨМӨЗО-ны албаны хүн хэлжээ.
Гадаадад нээлттэй байлгах зам сувгийг бүтээн байгуулж бэхжүүлэхийн тулд зүүн талын Манжуур, дунд талын Эрээн боомтыг үндсэн бааз болгож, тэднийг холбох ажлыг яаравчилна. Мөн дотооддоо Бээжин, Тяньжинь, Хэбэй, гадагшаа Орос, Монгол, цаашлаад Европ хоорондын том зам суваг байгуулна.
ӨМӨЗО-ны суртал ухуулгын газрын дарга Жэн Хунфань хэлэхдээ, Өвөр монголд чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулахыг идэвхтэй санаачилж байна. Ингэснээр хотуудын худалдааны бүс, гаалийн баталгаат бүсийн үүргийг сайжруулж, үүний зэрэгцээ Монгол, Орос улсуудтай хөдөө аж ахуй, мал аж ахуй, эрчим хүч, уул уурхайн ашигт малтмал, дэд бүтэц, экологи, байгаль орчныг хамгаалах чиглэлд хамтран ажиллахад туслах боломж бүрдэнэ гэжээ.