CRI Монгол радио

Өвөр Монголыг чансаатай хөгжүүлэх санал” баримт бичиг нийтлэв

Нийтэлсэн

Хятадын төрийн зөвлөл саяхан “Өвөр Монголыг чансаатай хөгжүүлж Хятад маягийн орчин үеийн нийгэм байгуулах тухай” төлөвлөгөө  нийтэлжээ.

Өвөр Монгол бол хөгжлийн асар их нөөцтэй,  газар зүйн онцгой байршилтай нутаг юм. Өчигдөр, 11-р сарын 9-нд болсон Төрийн зөвлөлийн хэвлэлийн бага хуралд ӨМӨЗО-ны байнгын дэд дарга хэлэхдээ, “Өвөр Монгол тал нутаг Хятад улсын тал газрын 20.5 хувь, Өвөр Монголын ой шугуй Хятадын ой шугуйн 10.3 хувь, намгархаг газар нь Хятадын нийт намгархаг газрын 8.8 хувийг эзэлдэг. Ой шугуйн хэмжээгэээр Хятад улсад тэргүүлж, тал газрын хэмжээгээр хоёрт эрэмбэлэгдэж байна. Хятадын умард нутгийн ойн халхавч 4200 км үргэлжилдэг. Өвөр Монгол салхины эрчим хүчний эх баялгаараа Хятадад хоёрт орох нөөцтэй, нүүрс, нарны шинэ эрчим хүчний хэмжээгээр Хятадад тэргүүлж байна. Мал аж ахуй бол стратегийн чухал үйлдвэрлэл бөгөөд Мал аж ахуйгаас гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээ Хятадад дээгүүр байр эзэлнэ гэжээ.

“Өвөр Монголыг чансаатай хөгжүүлж Хятад маягийн орчин үеийн нийгэм байгуулах тухай санал”бичиг баримтад Өвөр Монголыг  хөгжүүлэх 5 том стратеги дэвшүүлжээ. Өвөр Монгол бол Хятадын умард нутгийн экологийн аюулгүй байдал, тогтвортой байдлын халхавч, эрчим хүчний болон эх баялгийн стратегийн бааз, мал аж ахуйн бүтээгдэхүүний бааз, умардад нээлттэй байлгах Хятадын гүүр байх ёстой гэж тэмдэглэжээ.

Уг саналд мөн Өвөр Монголын эдийн засаг нийгмийн хөгжлийн 2027 болон 2035 он хүртэлх хоёр шатны зорилт дэвшүүлжээ. 2027 оны зорилт бол эдийн засгийн ерөнхий бодит хүч нь Хятадын үндэсний хэмжээний дундаж түвшинд хүрэх, хот хөдөөгийн иргэдийн орлого нь бүх Хятадын дундаж төвшинд хүрэх юм. Аж үйлдвэрийн бүтцээ цаашид сайжруулж, цөлжилттэй тэмцэх ажлыг тодорхой үр дүнд хүргэх. Мөн Умард зүгт нээлттэй байлгах гүүрний үүргийг бүрэн хэрэгжүүлж,  өөртөө засах үлгэр жишээ орон байгуулна гэжээ.

Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны удирдах багийн гишүүн Гө Ланьфэн танилцуулахдаа, “Уг санал экологийн хамгаалалт, ногоон хөгжлийг тэргүүнд тавьж, Өвөр Монголын онцлог салбарыг түлхүү дэмжиж дотоод гадаадын эдийн засгийн хос эргэлтэд тэгш оролцох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ажлыг онцгойлон авч үзсэн” гэжээ.

Өвөр Монгол бол Хятад Монгол Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа болж, баруун бүсийн  тэнгис, эх газрыг холбосон тээврийн үүд хаалга юм. ӨМӨЗО-ны намын хорооны ухуулах хэлтсийн дарга Жэн Хүнфань хэлэхдээ, “Манжуур болон Эрээн боомтод тулгуурлан дотооддоо Бээжин Тяньжин Хэбэй мужийг холбож, гадагшаа Орос Монгол, цаашлаад Европыг холбосон том гүүр байгуулна. Монгол, Оростой эдийн засаг, худалдаагаа өргөжүүлнэ. Хөх мөрний хойг, Гуандүн, Хонконг, Макаогийн их булангийн бүс хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлнэ” гэжээ.

Эхний гурван улиралд Өвөр Монголын том компаниудын нэмэгдсэн өртөг 7.6 хувь өсч, аж үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага сайн байна. Аж үйлдвэр, мэдээлллийн технологийн яамны төлөвлөлтийн газрын дарга Чэн Кэлүн хэлэхдээ, “Уг саналд Өвөр Монголд орчин үеийн аж үйлдвэрийн систем байгуулах талаар тусгайлан дурдсан. Газрын ховор элемент олборлох боловсруулах инновац төв байгуулж, ган төмөр, барилгын материал, өнгөт металлургийн үйлдюэрлэлд эрчим хүч хэмнэн, бохирдол багатай технологи ашиглах шинэчлэл хийнэ” гэжээ

Уг бичиг баримтад  мөн мал аж ахуйг хөгжүүлэх талаар тодорхой санал дэвгүүлжээ. Тухайлбал, хүлэмжийн тариалалт хөгжүүлж, хөдөө ахуйн нэгжийн технологийг шинэчилж, хөдөө аж ахуйн гинжин хэлхээ байгуулж Өвөр Монголын хөдөө аж ахуйн бренд бий болгоно гэж тусгасан байна.

Exit mobile version