CRI Монгол радио

Хятад Америкийн найрамдалд шингэсэн хөгжмийн аялгуу

Нийтэлсэн

11-р сарын 10-нд Филадельфийн симфони найрал хөгжмийн чуулга Хятадад айлчилсны 50 жилийн ойд зориулсан тоглолт Хятадын Үндэсний төв театрт боллоо. 1973 оноос хойш тус чуулга нь Хятад, Америкийн ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Энэ удаагийн айлчлал нь ч Филадельфийн симфони найрал хөгжмийн чуулга болон Хятадын ард түмэн хоорондын хагас зууны дуу хөгжмийн найрамдлын үргэлжлэл юм.

1973 онд Филадельфийн симфони найрал хөгжмийн чуулга анх удаа Хятадад айлчилж, түүхэн дэх Хятад Америкийн харилцааг сайжруулах “соёлын элч” болсон юм. Тэр цагаас хойш Хятадад 12 удаа айлчлан, хоёр орны иргэд хоорондын найрамдлыг дуу хөгжимд шингээсэн билээ.

Филадельфийн симфони найрал хөгжмийн чуулганы хийлчин Давид Бусстай хийсэн ярилцлага:

Филадельфийн симфони найрал хөгжмийн чуулгын ерөнхий захирал бөгөөд ахлах гүйцэтгэгч Матиас Тарнополски энэ удаагийн айлчлалынхаа өмнө Хятад улсын дарга Ши Жиньпинд захидал илгээсэн бөгөөд Ши Жиньпин дарга түүнд хариу захидал илгээн, дуу хөгжмөөр гүүр болгон Хятад Америкийн хүмүүнлэгийн солилцоо, ард түмний найрамдлын шинэ хуудсыг бичиглэхийг хүсэж байна гэжээ.

Сингапурын Төрийн хүндэт зөвлөх Гох Чок Тонтой хийсэн ярилцлага:

Сүүлийн хэдэн сар АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтнууд Хятадад олон удаа айлчилж, хоёр орны дээд зэрэглэлийн харилцаа мэдэгдэхүйц нэмэгдэж, харилцаа сайжрах хандлага аажмаар нэмэгдэж байна.

АНУ-ын Сангийн сайд асан Лолунс Самусийн ярилцлага:

Хамтарвал амжилтад хүрдэг. Энэ удаагийн хөгжмийн чуулгын айлчлалаар боломж болгон Хятад, Америкийн харилцаа “хүйтэн өвөл”-ийг туулж, дулаан хавраа угтахыг хүмүүс хүсэн хүлээж байна.

Exit mobile version