CRI Монгол радио

Шанхай хотын орчин үеийн хөдөө аж ахуй

Нийтэлсэн

Хятадын зүүн хэсэгт орших Шанхай хот эдийн засгийн нийт дүнгээрээ Хятадын хотуудын тэргүүнд жагссаар ирсэн юм. Эдийн засаг, санхүү, худалдаа, далайн тээвэр зэрэг салбарт амжилтад хүрсэн төдийгүй хөдөө аж ахуйн талаар ч гайхалтай байдаг юм.

Шанхай хотын захад орших Жиньшань дүүрэгт орчин үеийн хэд хэдэн томоохон фермүүд байдаг бөгөөд тариалалт, үржлийн хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглан фермүүдийг хөдөө аж ахуйн музей болгосон байна.

Жюфэнгийн хөдөө аж ахуйн хүрээлэн нь Азийн хамгийн том, орчин үеийн ухаалаг хөдөө аж ахуйн хүлэмжтэй, нийт 100 мянган квадрат метр талбайтай, 100 гаруй төрлийн хүнсний ногоо тарьж, өдөрт 5-6 тонны ургац хураадаг бөгөөд жилийн борлуулалт нь 100 сая юаниас давдаг.

Энэ нь мөн Хүнсний ногооны чанарын стандартын үндэсний төвийн туршилтын бааз бөгөөд робот туршин ажиллуулж, түүж, шалгах, тээвэрлэх, автомат фермийн бүтээн байгуулалтыг ахиулж, Шанхай хотын хөдөө аж ахуйн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлал амралтын газар болж байна.

Сүншань ферм нь мөн орчин үеийн үржлийн фермийн дүр зургийг харуулж байна.

Exit mobile version