CRI Монгол радио
Хятад Америк хамтаар хөгжиж цэцэглэх боломжтой
Америкийн ерөнхийлөгч Жо Байдены урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 14-17-нд Америкт айлчилж, Сан-Франциско хотноо Хятад Америкийн тэргүүн нарын уулзалт хийх юм. Мөн айлчлалын хүрээнд АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 13 дахь уулзалтад оролцох гэж байна. Хятад, Америкийн төрийн тэргүүн хоёр орны харилцааны стратегийн болон олон талын асуудал, дэлхий дахины энх тайвны асуудлаар ярилцах юм.
Төрийн тэргүүний уулзалтууд хоёр орны харилцааны зүг чигийг тодорхойлж байдаг. Олон улсын хамтын нийгэмлэг Хятад Америкийн удирдагчдын Сан-Францискогийн энэ уулзалтаас их зүйл хүлээж, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг зөв голдиролд буцааж авчрахыг хүлээж байгаа нь дамжиггүй.
Өнгөрсөн жил Индонизийн Бали аралд Жо Байдентай хийсэн уулзахдаа Ши Жиньпин, “Өнөөгийн нөхцөл байдалд Хятад Америкийн хамтын ашиг сонирхол багасаж байгаа биш харин нэмэгдэж байгаа юм” гэж цохон тэмдэглэсэн байдаг. Ши Жиньпиний хэлсэнчлэн хоёр орон зөрчил маргаангүй, энх тайвнаар зэрэгцэн орших нь хоёр талын язгуур сонирхолд нийцнэ. Дэлхийн хоёр том эдийн засаг гүнзгий уялдаатай байж, хөгжлийн шинэ зорилттой тулгарч байгаа тул өөр хоорондын хөгжлөөс ашиг хүртэж, хамтдаа хөгжих ёстой. Цар тахлын дараа дэлхийн эдийн засаг донсолгоо ихтэй байна. Цаг уурын өөрчлөлт, бүс нутгийн мөргөлдөөн зэрэг нь Хятад Америк хоёр хамтдаа оролоцож, хамтдаа шийдэх асуудлууд болж байгаа юм. Хятад Америкийн хамтын ашиг сонирхол нь хоёр талын санал зөрөлдөөнөөс илүү их байна. Хоёр орны аль нь илүү амжилтад хүрэх вэ гэдэг нь хоёр оронд өөрсдөд нь ашигтай. Энэ бол бие биедээ хор хохирол болохгүй гэж Хятадын тал үзсээр ирсэн юм.
Хятад Америкийн харилцаа дулаарч, нааштай хандлага гарч эхэлж байна. Америкчууд Хятадад дээд технологи болон эдийн засаг, худалдааны хязгаарлалт тавьж байна. Энэ нь хоёр орны хувьд тээг саад болж буй ч бусад салбарт Хятадтай яриа хэлэлцээ хийж, ойртох, ойлголцох хандлага сүүлийн үед гарсаар байгаа юм.
Асуудлыг үндсээр нь хөөж үзвэл, Хятад Америк хоёр дэлхийн хамгийн том эдийн засаг. Нөгөө талаараа дэлхийн хамгийн том хоёр талт харилцаа болж байна. Аливаа зөрчил маргаан хоёр талд илүү хор хохиролтой. Америкийн улс төр судлаач, зөөлөн хүчний бодлого онолыг үндэслэгч Жозеф Ней саяхан, “Хятад Америкийн өрсөлдөөнийг хэт дөвийлгөж, хамтын ажиллагааг үл ойшоох нь ихээхэн халгаатай” гэж бичжээ.
Хятад Америкийн хөгжил дэвшил хоёр талдаа харилцан эерэгээр нөлөөлөх ёстой. Хоёр орны эдийн засаг маш их хамааралтай, харилцан нөхөх чанартай юм. Хоёр орон аз туршсан улс төрийн тоглоом хийх бус харин харилцан ашигтай хамтарч, ашиг сонирхлын бялуугаа томруулах ёстой. Саяхан Английн Файнэншл таймс сонинд, “дэлхийн олон хэвлэлд Америк Хятадаас зайгаа барих ёстой гэж бичиж буй ч үнэн хэрэгтээ Америк Хятадын худалдааны хэмжээ яг энэ үед гэхэд түүхэн дээд амжилт тогтоосон байна” гэжээ
Америкийн дээд технологийн хувьд Хятад улс туйлын чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүнийг Америкийн Qualcomm, Intel, tesla, apple зэрэг том компанийн захирлууд 2023 онд Хятадад шил даран айлчилсан явдал гэрчилнэ. Хятадын зах зээлээс Qualcomm 62 хувь, Intel 27 хувь, tesla 22 хувь, apple 18 хувийн ашиг хшүртсэн байна.