Дэлхий
Дэлхийн тойрог замд “ер бусын” объект бий болжээ
НАСА агентлагийн сансрын нисэгчдийн алдсан багаж хэрэгсэл бүхий цүнхийг задгай сансарт энгийн дуран ашиглан харж болно гэж “Guardian” бичжээ.
Сансрын нисэгч Жасмин Могбели, Лорал О’Хара нар олон улсын сансрын станцын гэмтлийг засах гэж задгай сансарт ажиллах үеэр тус цүнхийг алдсан байна. Одон орон судлаачид шинэ “хиймэл дагуулыг” дэлхийн олон газраас олж харсан байна. Цагаан өнгийн өнгийн цүнх Тэнгэрийн ван гарагаас тодгүй ч энгийн дурангаар харах боломжтой гэнэ. Тус объект дэлхийн тойрог замд хэдэн сар байх ба агаар мандалд орох үеэр шатаж үгүй болох гэнэ.