Энтертайнмент

G-Dragon нотлох баримт устгахын тулд бүх үсээ хуссан уу?

Нийтэлсэн

Хар тамхины хэрэгт нэр холбогдон шалгагдаж буй G-Dragon-ийг тойрсон цуурхалд Инчон хотын цагдаагийн хэлтсээс тайлбар өгчээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр G-Dragon нотлох баримт устгахын тулд бүх биеийнхээ үсийг хуссан гэх мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээллийг цагдаа нар эрс няцаан “G-Dragon нотлох баримтыг устгасан гэх мэдээлэл ор үндэслэлгүй зүйл. Түүний толгойн үс нь хангалттай урт тул биеийн үсний дээжээс шинжилгээнд оруулах шаардлагагүй” хэмээн мэдэгдсэн байна.

G-Dragon сайн дураараа цагдаагийн газар байцаалт өгөхөөр ирсэн. Энэ үеэрээ тэрээр сүүлийн 1.5 жилийн хугацаанд үсээ будаж, цайруулаагүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд мөрдөн байцаалт эхэлснээс хойш үсээ засуулаагүй гэдгээ баталжээ.

Дуучин G-Dragon өөрийнх нь тухай худал мэдээлэл тараасан этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгдсэн. Үүний дараа олон мэдээ, нийтлэл устгагдаж, гарчиг болон агуулгаа сольжээ.

Exit mobile version