CRI Монгол радио
Эрээний гааль энэ онд 1.23 сая зорчигч нэвтрүүлжээ
Энэ сарын 11-нд Эрээн хотын хилийн шалгах нэвтрүүлэх газар 8898 хүн шалган нэвтрүүлсэн нь энэ 2023 оны хамгийн өндөр тоо болжээ. Хятадын Эрээн боомт, Монгол улсын Замын-Үүд боомт хоорондоо 9 километрийн зайтай. Эрээн боомт нь “Бүс ба Зам” хамтын бүтээн байгуулалт болон хойд зүгт нээлттэй байлгах чухал гарцын хувьд хурдны авто зам, төмөр зам, агаарын тээврийг нэгтгэсэн олон улсын гарц юм. Хятад, Монгол хоёр орны өргөн хэрэглээний худалдааны 70 гаруй хувь авто замаар Эрээн боомтоор дамжиж Монгол улс руу гардаг.
Эрээн хотын хилийн орц, гарцын шалган нэвтрүүлэх газар 2023 оны 11 сарын 11-ний байдлаар давхардсан тоогоор 1.23 сая зорчигч, 204 мянган тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлсэн байна.