CRI Монгол радио
Сан-Франшиско-Хятад Америкийн харилцааны шинэ гараа
Хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор Хятад Америк гэдэг хоёр том хөлөг донсолгоотой давалгаатай далайн мандалд тайван аялж, Индонезийн Бали арлаас Сан-Франшискод хүрч ирлээ. Энэ бол хоёр орны харилцааны хувьд амаргүй аялал байсан юм. Тухай орон нутгийн цагаар 11-р сарын 15-нд Хятад Америк хоёр орны төрийн тэргүүн нар Сан-Францискогийн Филоли эдлэнд уулзаж, үдийн зоог барьж, салхинд хамтдаа алхаж ярилцав. Зуун жилийн түүхтэй Филоли эдлэн Хятад Америкийн харилцааны түүхэн ач холбогдолтой уулзалтын гэрч болж үлдсэн юм.
Хятад Америкийн харилцааны түүхэн эгзэгтэй мөчид болсон энэ уулзалт хоёр орны хоорондох эргэлзээг тайлж, итгэлцлийг нэмэгдүүлж, санал зөрөлдөөнийг ойртуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх уулзалт болж, догнсолгоо ихтэй энэ цаг үеийн нөхцлийг тогтворжуулж байна. Хоёр орны удирдагч олон асуудлаар ярилцаж, олон зүйлд нийтлэг ойлголтод хүрлээ.
Ши Жиньпин дарга зургаан жилийн дараа Америкт ахин хөл тавьж, ерөнхийлөгч Жо Байдентай жилийн дараа нүүр тулан уулзав. Энэ нь хоёр орны төрийн тэргүүний дипломат харилцааны үнэ цэнийг тодорхойлж, хоёр орны харилцаанд түүхэн үйл явдал болсон юм. Хятад Америк хоёр өрсөлдөгч үү, түнш үү гэдэг асуултад Ши Жиньпин дарга, “Хоёр орон харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших түнш байхыг хүсэж байна” гэж хариулсан юм.
Ингэж хэлсэн нь учиртай. Хоёр орон бие биенээ өрсөлдөгч гэж үзвэл геополитикийн ширүүн өрсөлдөөнд татагдан орох болно. Ингэснээр харилцан буруу бодлого хэрэгжүүлж, буруу үйлдэл хийж, эцэст нь муу үр дүн гарах болно. Хэрэг дээрээ өрсөлдөөн хаа сайгүй байж л байдаг. Харин зөв шударга өрсөлдөөн бол бие биенээ хурцлах, өөд татах сайн сайхан зүйл юм. Үхэж сэхэхээ үзэлцсэн буруу өрсөлдөөнд орох нь хэн хэндээ халгаатай. Энэ тухай Ши Жиньпин хэлэхдээ, “Хятад Америк хоёр харилцаа холбоогоо таслах боломжгүй. Бие биенээ өөрчлөх ч боломжгүй. Нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцах нь хэнд ч ашиггүй. Энэ дэлхийд Хятад Америк хоёр орныг багтаах хүрэлцэхүйц уудам орон зай бий. Хоёр орон амжилт олох нь хоёр талдаа ашигтай” юм гэжээ.
Энэ улзалтаар Ши Жиньпин дарга хоёр орны харилцааг эрүүл саруул хөгжүүлэх таван зарчим дэвшүүлэв. Үүнд, зөв ойлголттой байх. Санал зөрөлдөөнөө үр ашигтай хянах. Харилцан ашигтай хамтран ажиллах, их гүрний хариуцлагыг хамтаар үүрэх, соёл иргэншлийн солилцоог ахиулах зэргийг дурдсан юм. Энэ таван зарчим нь хоёр орны харилцааны сайн сайхан ирээдүйг зураглаж, хоёр орны харилцааг эрүүл саруул, тогтвортой хөгжүүлэхэд зүг чиг зааж өгч байна.
Ерөнхийлөгч Жо Байден, Америк Хятадын харилцааг тогтвортой байлгаж, мөргөлдөөнөөс зайлсхийж, санал зөрөлдөөнөө хянах нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ. Энэ нь хоёр орон өөр өөрийн асуудлаа шийдэхийн зэрэгцээ нүүрлэж буй асуудлыг хамтдаа шийдэхэд хоёр талд тустай гэж хэлсэн байна.
Энэ уулзалтаар дэлхий нийт чих тавьж байсан асуултууд мөн яригдав. Энэ нь хоёр талын санал зөрөлдөөн болж ирсэн эмзэг асуудал байлаа. Хоёр удирдагч энэ тухайд ч мөн илэн далангүй ярилцжээ. Ши Жиньпин, “Америкийн тал Тайванийн тусгаар тогтнохыг дэмжихгүй гэдэг байр сууриа бодитоор хэрэгжүүлж, Тайванийг зэвсэглэхгүй байх хэрэгтэй” гэв. Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан технологийн асуудлаар Ши Жиньпин хэлэхдээ, “Америкийн тал эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологийн салбарт Хятадыг хааж боох нь эрсдэлээс сэргийлж буй явдал биш. Харин эрсдэл үүсгэж байгаа юм. Америкийн тал Хятадад тавьсан ганц талын хоригоо цуцлах ёстой. Хятадын компаниудад эрх тэгш, ялгаварлан гадуурхалгүй нөхцөл бүрдүүлж өгөхийг хүсэж байна” гэсэн юм.
Сан-Франциско бол Хятад Америкийн харилцааны барианы газар биш. Харилцааны, түүхийн шинэ гарааны цэг байх ёстой. Ирэх жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болно. Хоёр тал Сан-Францискогийн шинэ гараанаас мордож, шинэ хэтийн төлөвөө байгуулах ёстой юм.