Улс төр
О.Цогтгэрэл: Батлан хамгаалах тогтолцоонд ТОМ АСУУДАЛ байна
УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2023.11.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Олон цэрэг эрүүл мэндээрээ хохирч, хүнд гэмтэл авсан байна. Бид зөвхөн нас барсан залуусын асуудлыг л ярьдаг. Жилд хоёроос дээш цэрэг нас барж байна, дундажлах юм бол. Энд яг юу болоод байна вэ, цаашид бодлогын чиглэл гаргаж ажиллах ёстой. Хамгийн гол нь манай батлах хамгаалах тогтолцоонд том асуудал байна” гэлээ.