Дэлхий
Израил ХАМАС-тай дөрөв хоног ЭВЛЭРЛЭЭ
Израил ХАМАС хөдөлгөөнтэй барьцааны хүмүүсийг суллах, Газын зурваст хүмүүнлэгийн зориулалтаар түр эвлэрэх гэрээний асуудлаар тохиролцоонд хүрчээ.
Ийнхүү Газын зурваст палестинчууд дөрвөн өдрийн туршид хойноос урагшаа чөлөөтэй хөдөлгөөн хийж болохоор болж байна. Эвлэрлийн үеэр Израилийн тал иргэдийн хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах үүрэг хүлээж байгаа бол ХАМАС Газын зурвасын бүхий л газарт дайралт хийхгүй, баривчилгаа явуулахгүй байх үүрэг хүлээжээ.
Түүнчлэн Израил чөлөөлөгдөж буй барьцааны хүмүүсийн нэрсийг зарлах аж. Барьцааны хүмүүсийг суллах ажил энэ сарын 23-наас хэрэгжиж эхлэх юм байна.