CRI Монгол радио

Хятадын шийдлийг олон улс хүлээн зөвшөөрч буйн шалтгаан

Нийтэлсэн

Палестин-Израилийн мөргөлдөөн сар гаруй үргэлжилж, хоёр талаас 15500 гаруй хүн амь үрэгдсэний дотор Газын зурваст 5800 гаруй хүүхэд нас барав. Олон тооны жирийн иргэд нас барж, хүмүүнлэгийн гамшигт өртөж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийг түгшээж байна. Үүнтэй холбогдуулан Ши Жиньпин дарга мөргөлдөгч талууд галаа даруй зогсоох, хүмүүнлэгийн тусламжийн аюулгүй байдлыг бүрэн хангах, мөргөлдөөнийг өргөжүүлэхээс сэргийлэх гуран яриалга гаргаж, Палестин-Израилийн мөргөлдөөнийг шийдвэрлэх үндсэн гарц нь “хоёр орны шийдэл”-ийг хэрэгжүүлэх ёстойг онцолов. Энэ нь одоо болон ирээдүйн аль алиныг нь харгалзан үзэж, Палестин-Израилийн асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх чиглэлийг зааж өгсөн явдал юм.

Хятад улс нь Ойрхи Дорнодоос алс хол оршдог ч Ойрхи Дорнодын үйл хэрэгт хэзээ ч “жүжиг сонирхогч” байгаагүй. Ши Жиньпин дарга 2013, 2017 онд Палестин-Израилийн асуудлыг зохицуулах дөрвөн зүйлт санаачилга дэвшүүлж, энэ оны зургадугаар сард БНХАУ-д айлчилсан Палестины Ерөнхийлөгч Аббастай уулзахдаа тавьсан гурван зүйлт санаачилга, дараа нь Египетийн Ерөнхий сайдтай хийсэн уулзалтаар Хятадын зарчмын байр суурийг танилцуулсан зэрэг нь Хятад улсын Палестин, Израилийн талаарх бодлогоо тасралтгүй баяжуулж ирсэн боловч гал зогсоох, энхийг хэлэлцээг тууштай дэмжих, “хоёр улсын шийдэл”-ийг хэрэгжүүлэх гэсэн үндсэн байрь суурь өөрчлөгдөөгүй.

Ши Жиньпин дарга уулзалтад үг хэлэхийн өмнөх өдөр Араб, Исламын орнуудын Гадаад хэргийн сайд нарын хамтарсан төлөөлөгчид Хятадад айлчилсныг хүмүүс анзаарсан байх. Тэд Хятад улсыг Палестин-Израилийн мөргөлдөөнд олон улсын ахны зуучлалын орноор сонгосон нь Хятадад итгэж буй өндөр итгэл, Хятадын шударга байр суурийг өндрөөр хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Энэ оны 5-р сард хийсэн олон нийтийн санал асуулгад оролцсон Палестиний оролцогчдын 80% нь Хятадыг Палестин-Израилийн мөргөлдөөнд энх тайвны зуучлалын боломжит улс хэмээн илүүд үзсэн байна.

Яагаад Хятадын санаачилгыг мөргөлдөөнд оролцогч талууд болон олон улсын хамтын нийгэмлэг ерөнхийдөө хүлээн зөвшөөрч байна вэ? гэвэл Хятадын ард түмэн энх тайвныг эрхэмлэн, хүчирхийллийг эсэргүүцдэг, үргэлж шударга үг хэлж, шударга ёсны талд зогсдог. Палестин, Израилийн асуудлын тухайд, АНУ-ын “нэг талыг баримтлах” бодлогоос ялгаатай нь Хятад улс хувиа хичээсэн ашиг сонирхолгүй, аль ч талд нүүр тал хаядаггүй, Палестин, Израиль галаа зогсоож, энх тайвнаар зэрэгцэн оршихыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Хятад бол Палестин, Израилийн нийтлэг найз бөгөөд Палестинчуудын оршин тогтнох, улс байгуулах, буцаж ирэх эрх, мөн Израилийн оршин тогтнох, аюулгүй байдлын хэрэгцээнд ч санаа зовж байна гэж шинжээчид онцлон тэмдэглэв. Хятад улс аль талд зогсох бол гэвэл Хятад улс үргэлж шударга ёсны талд байдаг. Америкийн “дипломат” сонины үнэлсэнчлэн Хятад улс бол “жинхэнэ төвийг сахисан тал” юм.

Энэ сарын 1-нээс эхлэн Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит дарга орноор ажиллаж, 15-ны өдөр Аюулгүйн зөвлөлөөс Палестин-Израилийн асуудлаарх 2712 тоот тогтоол батлах ажлыг даргалав. Энэ нь Палестин-Израилийн шинэ мөргөлдөөн эхэлснээс хойш Аюулгүйн зөвлөл анх удаа холбогдох тогтоол баталж байгаа бөгөөд энэ нь мөн Аюулгүйн зөвлөлөөс Палестин-Израилийн асуудлаарх долоон жилийн анхны тогтоол юм. Уг тогтоолд хүмүүнлэгийн асуудалд анхаарлаа хандуулж, хүүхдүүдийг хамгаалах асуудлыг онцолж, Газын зурваст хангалттай хоногоор урт хугацааны хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг яаралтай хэрэгжүүлэхийг уриалж байгаа нь гал зогсоохыг дэмжих эхний алхам гэж үзэж байна. Аюулгүйн зөвлөл энэ тогтоолыг батлахад амаргүй байсан гэж шинжээчид үзэж байна.Аюулгүйн зөвлөл энэ тогтоолыг батлахад амаргүй байсан гэж шинжээчид үзэж байна. Хятад улс асар их хүчин чармайлт гаргаж, том орны хувьд хариуцлагатай гэдгээ харуулж, Хятад улс ямагт дэлхийн энх тайвныг бүтээгч, энх тайвныг хамгаалагч байсаар ирсэн гэдгийг дахин нотолж байна.

Талуудын хамтын хүчин чармайлтаар Израилийн засгийн газар болон Хамас орон нутгийн цагаар 22-ны өдөр 4 хоног гал зогсоох тохиролцоонд хүрснээ мэдэгдэв. Газын ард түмэн богино хугацаанд амсхийх зав олдлоо. Гэсэн хэдий ч богино хугацааны гал зогсоох нь Палестин-Израилийн асуудлыг үндсээр нь шийдэж чадахгүй. Аюулгүйн зөвлөлийн 2712 тоот тогтоолыг аль болох хурдан хэрэгжүүлэх ёстой. Хятадын санал болгож буй шийдлийг Палестин, Израиль болон олон улсын хамтын нийгэмлэг гүнзгий анхаарч үзэх ёстой. Палестины асуудал дэлхий дахины эдгээж чадахгүй шарх болох ёсгүй юм.

Exit mobile version