CRI Монгол радио

“Хятадын кино бичлэгийн долоо хоног 2023” арга хэмжээ Мьянмарт болж байна

Нийтэлсэн

11-р сарын 23-27-ны өдөр ХТРТ-ийн Ази Африкийн төв, Хятадаас Мьянмарт суугаа элчин сайдын яам, Янгон дахь Хятадын соёл урлагийн төвтэй хамтран Мьянмарт “Хятадын кино бичлэгийн долоо хоног 2023” арга хэмжээг зохион байгууллаа. Саяхан Янгон хотноо “Кино бичлэгийн долоо хоног”-ийн нээлтийн ёслолыг зохион байгуулж, Мьянмарын суртал ухуулгын яамны сайд У Маунг Маунг Онг, БНХАУ-аас Мьянмарт суугаа Элчин сайдын яамны сайдын зөвлөх Жэн Жихун зэрэг хоёр орны засгийн газар, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, боловсролын салбарын нэр хүндтэй 100 гаруй хүн нээлтийн арга хэмжээнд оролцов.

Энэхүү арга хэмжээнд хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх сэдэвт “Нарийн бичгийн дарга Ашя” кино,  “Хятадын хоолны соёл” баримтат кинонуудыг үзүүлэх болно. Үзэсгэлэнд тавигдсан бүх бүтээлийг Хятадын төв радио телевизийн Ази-Африкийн төв орчуулан үйлдсэн бөгөөд Мьянмарын ард түмэнд Хятадын соёл урлагийн баялаг агуулга, шинэ эриний нийгмийн дүр төрхийг мэдрүүлэх, Хятад, Мьянмарын соёлын солилцоо, соёл иргэншлийн харилцан суралцах, ард түмний хэлхээ холбоог дэмжих зорилготой юм.

Мьянмарын суртал ухуулгын яамны сайд У Маунг Маунг Онг нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ, Хятад Мьянмар “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байна, “Хятадын кино бичлэгийн долоо хоног” арга хэмжээг зохион байгуулж буй нь цаг үеэ олсон явдал юм гээд Мьянмарын Үндэсний телевиз, Хятадын төв радио телевизтэй хэвлэл мэдээллийн нягт хамтын ажиллагааны харилцаа тогтоосон, хоёр тал солилцоо хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр орны найрамдал, ард түмний солилцоог ахиулж, хоёр орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжинэ гэдэгт найдаж байна гэжээ.

Exit mobile version